Иргэдийн хамгийн ихээр төвлөрч, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний худалдаа явагддаг газар бол Эмээлт зах. Өвлийн улиралд ченж нарын худалдаж авсан хөлдүү арьс, шир хашаанд овоорч, өдөр бүр малчид тасралтгүй малын түүхий эд зөөнө. Түүнийгээ ченж нарт боломжийн үнээр борлуулчихвал малчдын амьжиргаанд хамгийн чухал нөлөө үзүүлдэг аж. Тэгвэл бид “Эмээлт” зах дээрх байнгын малын түүхий эд худалдаж авдаг ченжээс арьс, ширний үнийн талаар тодрууллаа. Тэрбээр “Эмээлтээс амьжиргаагаа залгуулж байгаа олон хүн бий. Энэ жилийн хувьд ямааны арьсны үнэ буурах төлөвтэй байна. Өмнөх жил ямааны арьс 23-24 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жил ямааны арьс 26-28 мянга, хонины арьс хөлдөж амжихгүй байгаа учраас одоохондоо худалдаж авах боломжгүй байна. Би өөрийн худалдаж авсан арьсаа үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Үйлдвэрүүд арьсаа боловсруулаад цаашаа Орос, Хятад, Турк руу нийлүүлдэг. Үйлдвэрүүдэд арьсаа нийлүүлэхдээ сайндаа мянган төгрөг нэмж зардаг. Мөн биднээс Хятад хүмүүс ихэнхдээ арьс худалдаж авдаг. Хятадууд арьсны үнэ ханшаас шалтгаалаад 1000-1500 төгрөг нэмж биднээс худалдан авдаг” гэлээ. Энэ жил зуд болох эрсдэлтэй байгаа учир малчид малаа борлуулж, түүнээсээ авч болох ашиг орлогыг алдагдалгүй хүртэхийг хичээж байгаа гэнэ.
.jpg)
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “ Улсын хэмжээнд малчдын түвшинд 1.2 сая тонн хадлан, 21.6 мянган тонн сүрэл, 18 мянган тонн ногоон тэжээл бэлтгэж, өвс, тэжээлийн бэлтгэл 92.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ онд 69 сая тоо толгой мал өвөлжинө” гэсэн юм.
Мөн “Эмээлт” зах дээр түүхий эд худалдан авч, нийлүүлдэг болоод удаагүй байгаа Ченжээс арьс ширний үнийн талаар тодрууллаа. Тэрбээр саяхан өөрийн гэсэн худалдан авах цэг байгуулж, голлон бод малын арьс шир худалдаж аваад байгаа аж. “Манайх малын түүхий эд авдаг, амьдрах гээд ядаж байгаа жижиг газар. Хөдөөгийнхөн жижиг газар арьсаа худалдахаа байсан. Учир нь манайх шиг жижиг газрууд НӨАТ-ын баримт өгч чаддаггүй. Харин томоохон арьс, шир авдаг газар болон ченжүүд НӨАТ-ын баримт өгдөг болсон байна лээ. Гэхдээ бид байнгын малын гаралтай түүхий эд худалдан авч, цаашлаад үйлдвэрүүдэд нийлүүлдэг болсон. Бид үхрийн ширийг 5-25 мянга, сарлагийн шир 20000 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бол адууны арьсаа 25 мянган төгрөг гэсэн үнэтэй худалдан авч байна. Үхэр, адууны ширний үнэ хэвэндээ байгаа. Энэ жил зуд болох шинжтэй байгаа болохоор малчид малаа зарах нь ихэссэн” гэв.

Энэ жилийн хувьд арьс, ширний үнэ өмнөх зүйлээс буурчээ. Малчид арьс, шир зарж, өвс тэжээл авдаг. Гэвч энэ жилийн авс, тэжээл авахад арьс ширний үнэ хаанаа ч хүрэхгүй аж.
Ямааны арьс- 26.000-28.000 төгрөг
Ямааны өлөн- 500 төгрөг
Хонины ноос- 1200 төгрөг
Хонины өлөн - 3500 төгрөг
Үхрийн шир- 5000 төгрөг
Адууны шир сүүлтэй-13.000 төгрөг
Адууны сүүл ширхэг нь- 13.000 төгрөг
Адууны дэл 1 кг - 3500 төгрөг
Адууны сүүл 1 кг нь-20.000 төгрөг
Адууны цагаан шир- 50.000 төгрөг
Сарлагийн шир сүүлтэй -22.000 төгрөг
Сарлагийн сүүл-22.000 төгрөг
Бухын шир-25.000 төгрөг
Тэмээний ноос-12.000 төгрөг
Тэмээний шир- 8000 төгрөг
| ҮХРИЙН ШИР ТАВАН МЯНГАН ТӨГРӨГ БОЛТЛОО ХЯМДАРЧ, ХОНИНЫ НЭХИЙ ҮНЭГҮЙДЖЭЭ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |