Хаврын урь орж, цаг наашилсан ч уул хангайг бүрхсэн цасан бүрхүүл арилаагүй, хүйтэн салхи жихүүнээр үлээж байна. Хаврын хавсаргатай жиндүүхэн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Ханх суманд ажилласан юм. Энэ нутгийн зон олон аядуу тайван дөлгөөн улс аж. Хөвсгөл далайн эрэг дээр дээрх энэ сум байгалийн өвөрмөц тогтоцтойгоороо хэний ч харцыг булаам. Өндөр уулсын оройд сарлаг дошиж, далай ээжийнхээ мөсөнд цооног гаргаж хүн ард нь аж төрөх нь нэн сонин. Биднийг очих үеэр далайн ээжийн хойморт налайх Бүрэнхан ууланд будан татаж, их тайгын модон сэрчигнэн угтсан юм.
Хуучны загвар бүхий автомашин болон морь, морин чарга, мотоциклтой хүмүүс нааш цааш холхиж, Ханхын буйдахан ахуйд амьдрал чөлөө завгүй үргэлжилнэ. Буриад хийц бүхий модон байшинд Ханх сумынхан аж төрнө. Ирсэн газрынхаа сонин сайхныг ажиглаж, гудамж, талбайг сонирхон явж байтал эмнэлгийн хаяг бүхий пургон машин цасан талст бужигнуулан хажуугаар одлоо. Араас нь явж очвол шавар нь халцарч унасан модон байшингийн гадна мөнөөх машин зогсов. Уг байшинд Ханх сумын хүн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг аж. Эндээс бид Ханх сумын эмнэлгийн үйл ажиллагаа хэрхэн, яаж өрнөдөг талаар сурвалжлахыг зорьсон юм.
.jpg)
Эмнэлгийн байшинд явж орвол амнаас нь уур савссан ажилчид нааш, цааш гүйлдэнэ. Тэд “Энэ өрөөнд нөмрөх хөнжил, тэр өрөөнд бас гээд л” сандран гүйлдэх. Хэвтэн эмчлүүлэгчдийн ар гэрийнхэн эмнэлгээс гарах хүнээ хүлээн авахад бэлдээд дах бариад сууж байх жишээтэй. Ажилчид нь ноосон өмд, цамд давхарлаж өмсөөд гадуур нь ажлынхаа хувцсыг өмссөн харагдана. Үндсэндээ буйдхан сумын хүн эмнэлгийн барилга чанар стандартад нийцэхгүй, жавар хурсан, хүйт даасан жиндүүхэн байлаа. Газар хөдлөлтийн улмаас эмнэлгийн байранд цууралт үүсэж, дулаан алдах болсон байна. Ажилчид өөрсдөө засвар үйлчилгээ хийсэн ч ямар ч үр дүн гараагүй гэнэ. Ийм байдалтай олон жил болжээ тус эмнэлэгийн барилга. Тиймээс бид тус эмнэлгийн дарга Д.Анхтуяагаас дараах тодруулгыг авсан юм.
.jpg)
Цууралт үүссэн газруудыг засаж, завсарласан боловч хүйтэн байгаагийн учрыг тэд мэдэхгүй байгаа аж
Тэрбээр “Манай эрүүл мэндийн төв нийт 24 ажилтантайгаар тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ханх сумын 2882 хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Одоогийн энэхүү байр маань 2007 онд ашиглалт ороод тасралтгүй 16 жил үйлчилгээ үзүүлж байна. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд хуучны барилга, бүтэц зохион байгуулалт нь ч тэр. Тиймээс өвлийн улиралд маш хүйтэн. Эмнэлгийн барилга тусламж үйлчилгээ үзүүлэхэд стандарт хангахгүй гэсэн дүгнэлт аваад 3-4 жил боллоо. Ялангуяа 2021 оны газар хөдлөлтөөс үүдэн эрсдэл нэмэгдсэн. Ан цав, цууралт ихээр бий болсон. Мөн үндсэн барилга дан нуруугаараа хөдлөх зэрэг эрсдэлүүд гарсан. Өвлийн улиралд бид галлагаанаас гадна нэмэлтээр цахилгаан тень тавьж үйлчилдэг. Нэг үгээр бол хүн үзэх нь бүү хэл өөрсдөө ажиллахад ч хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс шинээр барилга бариулах хүсэлдээ дээш нь уламжилсан байгаа. Манай эмнэлгийн баяр анх баригдсан цагаасаа хойш л дулаан алдалт ихтэй байсан. Энэ талаар өмнө ажиллаж байсан ахмад эмч нар хэлдэг. Мөн “Анх баригдахдаа л чанарын стандарт хангахгүй, гүйцэтгэл муутай баригдсан” гэж ярьдаг. Үүнээс гадна мэргэжлийн байгууллагуудаас стандарт хангаагүй гэсэн дүгнэлт удаа дараа гарсан байгаа” гэсэн юм. Иргэд нь эрүүл байгаа газар л эрүүл нийгэм оршин тогтоно. Гэтэл эх орны хойд хязгаар, торгон хил газарт эмнэлгийн барилга ийм байдалтай байгаа том эмгэнэл билээ. Эмнэлгийн ажилчид удаа дараа дээш шинэ эмнэлэг, арга ядаж завсар үйлчилгээ хийж өгөхийг гуйсан ч ямар хариу ирээгүй байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө арга буюу зоорь шиг хүйтэн барилгад ажиллаж буй. Эмч нарын иргэдээ гэсэн сэтгэл, иргэдийн тусламж үйлчилгээ авах гэсэн сэтгэлийг тас цавчих мэт хүйтэн барилга саад болж байна. Үүнийг түргэн шийдэхгүй бол эмнэлэгт эмчлүүлэх гэж хэвтсэн хүн өвчин аваад гаргах магадлал өндөр байна. Бид эмнэлгийн даргын өрөөнөөс гаран ханын цууралт болон дулаан алдаж буй хэсгүүдийг харсан юм. Эмнэлгийн ажилчид хагархай, цууралт зэргийн өөрсдийн чадах хэмжээнд зассан байна. Цууралт үүссэн газруудыг засаж, завсарласан боловч хүйтэн байгаагийн учрыг тэд мэдэхгүй байгаа аж.
Хэвтэн эмчлүүлж буй өндөр настан энэ талаар “Би хот, аймаг гэх мэт суурин газар очиж чадахгүй. Тиймээс арга буюу сумынхаа эмнэлгээр үйлчлүүлдэг. Хөөрхий минь энэ хэдэн эмчийн буянаар л өдий насаллаа. Манай эмнэлгийн үйлчилгээ үнэхээр сайн. Даанч өвлийн улиралд хүйтэн болохоор үнэхээр хэцүү. Хүйтэн байгаа нь эмч нарын буруу биш шүү дээ. Уг нь шинэ эмнэлэг барих сураг гараад байсан. Тэр нь баригдвал иргэд болон эмнэлгийн ажилчид их баярлах байна. Шөнө бол асар хүйтэн. Хөөрхий бид чинь дагжин чичрээд л хонодог. Өрөөнийхөө дулааныг үзэхэд хасах 4-7 хэм заадаг даа” гэв. Мөн эмнэлгийн хувьд орчин үеийн ямар ч чанарын стандарт хангаагүй байна. Тухайлбал, хэрэглээний болон ундны усаа далайн цооногоос ажилчид нь зөөдөг аж. Гурван ээлжийн галчтай бөгөөд тэд өдөр бүр мод хөрөөдөж, хаглаж галладаг байна. Ханх сумын хүн эмнэлгийн хувьд шөнөдөө бүү хэл өдөртөө хасах 4-5 градус зааж, эмчлүүлэгчид болон эмч нар маш хүнд байдалтай байна. Тиймээс бид тус эмнэлгийн галчаас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр “Эмнэлэгт ажиллаж байгаа эмч болон хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг дааруулахгүйн тулд өөрийнхөө чадахаар л ажилладаг. Гэвч ямар үр дүн гардаггүйд л эмзэглээд байна. Өдөрт хоёроос гурван машин мод түлдэг. Дулаан алдуулахгүй тулд ар араас нь модоо өрдөж өгнө. Манай энд нүүрс ирэх боломжгүй. Мод нүүрсийг бодвол асар богино хугацаанд дүрэлзээд л унтардаг. Тиймээс байнгын галлагаа шаардана. Нэг үгээр бол бид нүд цавчилгүй л галладаг. Харамсалтай нь үр дүн гарахгүй байгаа нь л жаахан тиймхэн санагддаг даа” гэлээ.
Галчийн өрөөнөөс гарвал эмнэлгийн ажилчид далайгаас ус зөөж харагдлаа. Тэд өдөр бүр ийнхүү ус зөөдөг гэнэ. Мөн 60 гаруй насны эмэгтэй таяг тулсан явсаар гадаах модон нойлд орж харагдлаа. 2023 он 21-р зууны гэхэд гаднаа нойлтой эмнэлэг байгаа нь улсын хөгжил ямар байгааг харуулж буйн илрэл биз. Цонх, цонхны дулаалга гээд бүхий л зүйл хуучных. Орчин үеийн вакум цонх ч алга. Ийм л эмнэлэгт хүн эмчлүүлж байна гэхээр итгэмгүй. Гэвч бодит байдал ийм байгаа хойно итгэхээс өөр аргаггүй. Тиймээс бид эмнэлгийн барилгыг ямар компани хэзээ анх хэрхэн барьсан талаар тус эмнэлгийн нярав Б.Энхдоржоос тодруулсан юм. Тэрбээр “Ханх сумын эрүүл мэндийн төвийн барилга нь 2007 онд улсын төвийн хөрөнгө болох 110 сая төгрөгөөр баригдсан. Энэхүү барилгыг Тэмээн ХХК барьж өгсөн. Үүнээс хойш 2014, 2016 онуудад барилгат их хийсэн. Ямар шалтгаанаар засвар орсон гэхээр манай эмнэлэг өвлийн улиралд багадаа хасах дөрвөн градусын хүйтэн байлаа. Дотор нь ажиллаж байгаа эмч болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж маш муу байдаг. Тиймээс бид эмнэлэгтээ гурван удаагийн засвар үйлчилгээг хийсэн. Үүнээс гадна 2021 оны газар хөдлөлтөөс шалтгаалж эрүүл мэндийн төвийн барилгын 40 гаруй хувьд цууралт, ан цав үүссэн. Үүнээс гадна гаднаа нойлтой болохоор эмчилгээний үр дүн муутай байдаг. Энэ бүхнийг халж, одоо стандартад нийцсэн шинэ эмнэлэгтэй болно гэж найдаж байгаа. Тиймээс дээш энэ талын хүсэлт, саналаа байнга тавьж байна. Удахгүй ямар нэг шийдэл хүрэх байх. Манай эмнэлэгт 15 хүн хүлээж авах хүчин чадалтай. Ер нь жилдээ 300-350 хүн сумынхаа эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлдэг. Үүнээс 30-40 эх амарждаг” гэлээ.
.jpg)
Жавар тажигнасан Ханх сумын эрүүл мэндийн төвийг 2007 онд Тэмээн компани 110 сая төгрөгөөр барьжээ. Ашиглалт хүлээж авсан цагаас хойш дулаан алдаж гурван удаагийн завсар орсон ч Тэмээн компанийн зүгээс нэг ч төгрөг гаргаагүй байна. Хүн ардад эрүүл мэндийн тусламж үзүүлэх эмнэлэгийн бариилгыг чанарын стандартад нийцэхгүй бариад ор сураггүй алга болжээ. Тэдний үлдээсэн балгыг Ханх сумынхан эрүүл мэндээрээ төлж сууна. Ийм л эмгэнэлтэй 10 гаруй жилийг тус эмнэлэг давжээ. Дахин хэдэн жил давах бол гэж бодохоор сэтгэл эмзэглэмээр...
| ЖАВАР "ХУРСАН" ХАНХЫН ЭМНЭЛГЭЭС... |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |