Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор найман дэд төвийн бүтээн байгуулалт 2014 оноос яригдаж эхэлсэн байдаг. Тус бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны 320 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөл хөтөлбөрийг баталса юм. Харин уг төсөл эхний ээлжинд хоёр дулааны станцыг байгуулснаар эхэлсэн бөгөөд 2021 онд Баянхошуу дэд төвийн дулааны станц, Сэлбэ дэд төвийн дулааны станцууд ашиглалтад орсон аж. Гэвч эдгээр станц ашиглалтад орсон цагаас хойш тус дүүрэгт оршин суух иргэд одоог хүртэл ус, дулаанаар хангагдаж чадаагүй бөгөөд жил гаруй хугацаанд түлээ, нүүрсээр галлаж, түрдэг тэргээр усаа зөөсөөр өдөр хоногийг өнгөрөөж ирсэн гэнэ. Иймээс бид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Сэлбэ дулааны станцын үйл ажиллагаа болон иргэдийн ахуй байдалтай танилцахаар сурвалжилга бэлтгэсэн юм.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр хангах “Сэлбэ” дулааны станц 2021 оны аравдугаар сард ашиглалтад оржээ. Харин энэ үеэс Сэлбэ төвд оршин суух иргэд дулаанд холбогдохыг хүлээсээр жил гаруй хугацааг үдсэн гэнэ. Хүйтний эрч нэмэгдсэн эл өдрүүдэд "Сэлбэ" дулааны станцын дэргэд оршин суух айл өрхийн яндангаар утаа савсаж, усны тэрэг түрсэн хүүхэд, хөгшид цөөнгүй харагдаж байлаа. Зарим нь гаднаа шахмал түлш, түлээ мод хурааж тавьсан байв.
Дулааны станцаас холгүйхэн байх С.Батбаярынх дүнзэн байшиндаа арав гаруй жил амьдарч байгаа аж. Яндангаар нь утаа саагиж, байшингийн дээвэр хөө тортогт дарагджээ. Тэрбээр “Манайх эндээ олон жил амьдарч байна. Жил бүр л түлээ, нүүрсээр өвлийг давж, төслийн зуухаар галлаж ирсэн. Харин Сэлбэ дулааны станцыг баригдаж эхлэх сургаар дулаанд холбогдож, утаа, тортогноосоо салах нь гэж баярлаж байсан. Гэтэл 2021 онд ашиглалтад орох үеэрээ дулааны шугамаа манай хашаагаар дамжуулан урагш аж, ахуй нэгж рүү татахаар болсон юм. Тухайн үед шугамын ажлыг гүйцэтгэж байсан компанийн удирдлагууд танайхыг дулаанаар хангаж өгнө гэж хашаанд худаг гаргаж өгсөн ч одоог хүртэл холболт хийгээгүй байна. Би энэ талаар холбогдож, шаардлага хүргүүлэхэд заавал зөвшөөрөл авах ёстой гэсэн. Харин тэр зөвшөөрөл нь 40,50 сая төгрөг өгч байж гардаг гэж сонссон. Хоногийн хоолоо арай гэж аргалж байгаа бидэнд тэр мөнгө нь байхгүй болохоор дулаандаа холбогдоогүй л байна. Зөвхөн манайх ч гэлтгүй энэ хавийн айлууд бүгд дулаанаар хангагдаж чадаагүй. Хэзээ дулаанд холбох зөвшөөрөл өгөхийг мэдэхгүй юм. Хэрэв холбочихвол худаг нь хажууханд байна. Энэ хүйтэн өдрүүдийг ажрахгүй л давахсан” гэлээ. Энэ мэт Сэлбэ дулааны станцыг ашиглалтад орсон цагаас нь хойш ус, дулаанд холбогдохыг хүлээсэн иргэдийн хүлээлт туйлджээ. Энэ талаар С.Батбаяр удаа дараа холбогдох байгууллагуудад хандсан боловч тодорхой шийдвэр гаргаж өгөөгүй гэнэ.
С.Батбаярын нэгэн адил хашаандаа амины орон сууц барьж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахыг зорьсон Э.Ганзориг ус, дулааны асуудлаа шийдвэрлэхээр цөөнгүй арга, туршилга судалжээ. Хашаандаа хоёр давхар амины орон сууц барьж тохижуулан, бохирын шугам, цэвэр усны хэрэгцээгээ шийдвэрлэж чадсан ч дулааны шугамд холбогдох гэж нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн гэнэ. Тийм ч учраас “Сэлбэ” дулааны станцад цөөнгүй хандаж байжээ. Тэрбээр “Сэлбэ дулааны станц ашиглалтад орох үеэр энэ хавийн иргэдтэй удирдлагууд уулзан зөвшилцөж шугам татуулахаар тохиролцсон. Гэхдээ одоог хүртэл ямар ч хариу өгөхгүй байгаад гайхаж байна. Хэрэв асуудал шийдэгдвэл гэр хорооллын айлууд орон сууцанд хамрагдаж, хот төлөвлөлт, дэд төвүүд шинээр бий болох том боломж бий. Гэвч хэзээ дулаанд холбогдох нь тодорхгүй л байна. Харин манайх цахилгаан ашиглан дулааны асуудлаа шийдсэн. Хэрэв дулаан холбохыг хүлээсэн бол мөдгүй биз” гэв. Дулааны станц ашиглалтад ороод жил гаруй болсон ч тус дүүргийн оршин суугчдын байдал ийм. Өвлийн жаварт түлээ, модоо гаднаас бэлтгэн оруулж, түрдэг тэргээр усаа зөөх иргэдийн дүр төрх энгийн нэг үзэгдэл болжээ. Тиймдээ ч “Дэргэдээ дулааны станцтай мөртлөө, түлээгээр гэртээ галлаж өвлийг давах гэж байна” гэх иргэдийн гомдол цөөнгүй байлаа.
“Сэлбэ” дэд төвд өнөөдрийн байдлаар 3260 айл амьдарч, 117 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу долоон мянга гаруй айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийн дулааны ачааллыг “Сэлбэ” дулааны станцаас хангахаар тооцсон байна. Мөн дэд төвийн доторх улсын болон хувийн аж ахуй нэгж, иргэд болон дэд төвд шинээр бий болох орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, нийгмийн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангахаар тооцжээ. Гэвч өнөөдрийн байдлаар 34 аж ахуй нэгж дулааны шугамд холбогдож чадсан боловч, нэг ч айл өрх дулаанаар хангагдаж чадаагүй байгаа нь энэ. Цаашлаад тэд ийм байдалдаа дасаж, мод, түлшээр гал өрдсөөр утаа, тортогний асуудалтай нүүр тулаад байв.
Тэгвэл бид иргэдэд тулгамдаад буй асуудлаар “Сэлбэ” дулааны станцын захиргаа, удирдлага, хүний нөөцийн дарга Б.Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн аравдугаар сараас туршилт, тохируулга, зөвшөөрлийн хугацаа нь явагдаж байгаа. Өмч хөрөнгийн хувьд шийдвэр нь хараахан гараагүй. Дулааны станц нийтдээ 14 ус, дулаан дамжуулах төвтэй. Түүний ес нь одоогоор ашиглагдаж байгаа. Бусад нь дулаанд холбогдоогүй айл өрх байгаа учраас түр ажиллахгүй. Айл өрхийг дулаанд холбох тухай асуудал нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу жишиг гудамжинд хамрагдсан иргэдэд хамаарна. Гэхдээ шугам сүлжээний тодорхой хэсэг дуусаагүй байна. Иймээс жишиг гудамж хэрэгжиж эхлэх шийдвэр гарсны дараа айл өрхүүд дулаанд хамрагдах боломжтой болно. Харин бусад аж ахуй нэгжүүд ерөнхий төлөвлөгөөний дагуу холбогдоно. Одоогоор төсвийн байгууллага, сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгжүүд бүрэн холбогдсон” гэлээ.
| СУРВАЛЖИЛГА: 320 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭР БАРЬСАН ДЭД ТӨВҮҮД АШИГЛАЛТАД ОРСОН Ч АЙЛУУДЫГ ДУЛААНААР ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |