Энэ жил нутгийн баруун хэсгээр өвөлжилтийн байдал хүнд болох төлөвтэй байгаа аж. Өглөө өдөргүй цасан шуурга нүдэж, хүн, мал цасанд дарагдахад хүрээд байгаа гэнэ. Тиймээс баруун аймгийн малчид эхнээсээ отор нүүдэл хийж, зэргэлдээ аймаг сумдаа зорих болжээ. Гэсэн ч өвөл, хавартаа хүний нутгийг царайчилж, хөөгдөж, айлын хаяанд түр хоргодож яваа оторчин малчдын амьдрал жилээс жилд хүндэрч байна. Тиймээс малчдын дунд нөмөр тохилог өвөлжөө хамгийн эрэлттэй байгаа гэнэ.
Бид Дундговь аймгийн Өндөршил сумын малчин Б.Эрдэнтогтохтой холбогдож өвөлжилт, өвөлжөөний үнэ ханшийн талаар тодрууллаа. Малчин Б.Эрдэнэтогтох энэ жил өөрийн өвөлжөөндөө өвөлжиж байгаа хэдий ч төрсөн дүүдээ өвөлжөө худалдаж авахаар төлөвлөж байгаа гэнэ. Харин Дундговь аймгийн хэмжээнд энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, цас, зуд бага учир малчид отор нүүдлээр яваагүй аж.
-Өвөлжөө тавлаг байна уу. Энэ жил танай нутгаар өвөлжилтийн байдал ямар байна вэ?
-Сайхан. Энэ жил говийн аймгуудын нутгаар цас багатай, малчид бидэнд хүндрэлгүй л байна. Шаардлагатай үед хэдэн малдаа нэмэлт өвс тэжээл өгчихөөд л байж байна. Энэ янзаараа үргэлжилбэл өвлийг даваж дөнгөнө байх. Баруун аймгуудаас цөөнгүй отрын малчид ирсэн. Тэднийгээ болбол хаяандаа буулгачих санаатай л байна даа.
-Өвөлжөөндөө хэдэн жил өвөлжиж байна вэ. Өвөлжөө худалдаж авч байв уу?
-Манайх одоо байгаа өвөлжөөндөө 10 гаруй жил амьдарсан. Уулын дунд нөмөртэй, малын бууц дулаахан тохилог өвөлжөөтэй. Энэ өвөлжөөгөө анх айл гэр болоод худалдаж авч байсан юм. 2012 оны эхээр гурван сая төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж аваад удаагүй байхдаа хашаагаар тохижуулж, одоо нэлээд өөрчилсөн. Хааяа айл, саахалт өвөлжөөгөө худалдах уу гэж асуудаг л юм. Тухайн үед худалдаж авч байсан ханшнаасаа хэд дахин нугалаж зарах байх л даа. Гэхдээ нэгэнт мал дасаж идээшилсэн газар болохоор зарж чадахгүй л юм. Харин төрсөн дүүдээ өвөлжөө худалдаж авахаар судалж байна.
-Өвөлжөөний үнэ ханшийн талаар мэдээлэл бий юу?
-Саяхан дүүдээ өвөлжөө худалдаж авахаар зэргэлдээх айлуудаасаа өвөлжөөний үнэ судалсан. Үнэ ханш янз бүр байна лээ. Жишээ нь чулуун суурьтай, зуслангийн газартай, бэлчээрийн даац элбэг, дээрээс нь 10:8 өвлийн байшинтай өвөлжөө 80 сая төгрөгийн үнэтэй байсан. Өвөлжөө сонгоход газрын онцлог, байршил хамгийн чухал. Мөн малын хашаа саравч бат бөх найдвартай бол гар татахгүй худалдаад авахад бэлэн л байна.

Малын өвөлжөө нь малчдын амьдралын хэрэгцээнд нийцсэн эдэлгээ сайн, бат бөх, орчин нөхцөл таатай байх нь хамгийн чухал аж. Тиймдээ ч хэр тохилог, нөмөр байгаагаас шалтгаалан үнэ ханшийн хувьд тогтворгүй байдаг гэж малчид ярьж байлаа.
Архангай аймгийн Цэнхэрмандал сумын нутаг энэ жил цагаан зудтай гэх дүгнэлт гарчээ. Зудын байдал хүндэвтэр байгаа бөгөөд малчид дулаан өвөлжөөний эрэлд хэдийн гарсан байна. Цэнхэрмандал сумын малчин Г.Өлзийбүрэн “Энэ жил нутгийн ихэнх хэсгээр цас ихтэй малчид бидэнд хүндрэлтэй байна. Бид удахгүй Төв аймгаар дамжин цааш Хэнтий аймгийн отрын бүс нутгаар очих бодолтой байна. Отрын нутагт очсон ч дулаан өвөлжих газар бидэнд хэрэгтэй. Тиймээс түрээсийн өвөлжөө хайж байгаа. Түрээсийн өвөлжөөний үнэ хамгийн багадаа 5-7 сая төгрөг. Бидний хувьд малаа нөмөр газар өвөлжүүлж л байвал түрээс төлөөд ч хамаагүй өвөлжинө дөө” гэлээ.
Тэгвэл бид өвөлжөө зарна гэх хаягийн дагуу хэд хэдэн малчидтай холбогдлоо. Тэд энэ жилээс малчдын эрэлт ихсэхтэй холбоотой өвөлжөөгөө зарах хүсэлтэй байгаа аж. Тухайлбал, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин: Дулаахан, бэлчээр сайтай 500 бог мал, 30 үхрийн байртай өвөлжөө 25 саяд худалдана. Зөвшөөрөл, гэрчилгээ бэлэн байгаа.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын малчин: Налгар дулаан, 30 портер өвс, 15 толгой үхэр, хонь ямаа нийлсэн 100 толгой бог, машины граштай өвөлжөө 80 саяд худалдана. Өвлийн дулаан байшин 10/6 харьцаатай, 50га хадлангын эргэлтийн талбайтай, 4м.куб эзэлхүүнтэй ус нөөцлөх савтай. Үнийн дүнд мал оролцуулж болно.
Төв аймгийн Эрдэнэ сумын малчин: Тохижилт сайтай дулаахан өвөлжөө зарна. Үнэ 25 сая төгрөг. Үнийн дүнд бартер сонирхож болно. Малын бэлчээр сайтай, газрын гэрчилгээтэй.
Улаанбаатар хотоос баруун тийш 90 км газарт: Эзэмшлийн гэрчилгээтэй, хар шургаа модтой дулаан өвөлжөө 15 саяд зарна.
Малчид малын хашаа, хороо түрээсэлж, зарим нь туслах малчнаар ажилд орж, хэдэн малаа онд оруулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Гэвч хамгийн түрүүнд тулгамддаг асуудал нь бэлчээрийн даацын хүрэлцээ, отрын малчдыг нутгаасаа хөөх зэрэг асуудал байдаг. Бид энэ талаар зарим аймгийн удирдлагаас тодрууллаа.
-Манай аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, малчид иргэдэд учирсан хүндрэл байхгүй байна. Энэ жил өвс ногоо элбэг байсан тулдаа малчид отроор яваагүй. Харин манай аймаг отрын бүс нутагтаа хамаардаг учир оторчид нүүдэлж ирж байна. Аймаг орон нутгийн удирдлагын зүгээс малчдыг хүлээж авч байнга дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Өвөлжөө гаргаж өгсөн тохиолдол ч бий.
-Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайтар хангасан. Өвөлжилт хэд хэдэн газар хүнд байна. Аймгийн хэмжээнд 500 гаруй өрх отор нүүдэл хийж эхэлсэн. Малчид Дундговь, Говьсүмбэр, Хэнтий зэрэг отор дундын бүс нутаг руу өвөлжихөөр хөдөлсөн байна. Малчид түрээсийн өвөлжөөгөөр өвлийн сарыг өнгөрөөж, зарим нь худалдаж авч байгаа. Тэгэхээс ч өөр аргагүй байдалд хүрээд байна.
| МАЛЫН ӨВӨЛЖӨӨ 15-80 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |