-Өнөө л хэвээр айлууд мөсөн дээр өвөлжиж байна-

Алслагдсан хорооны буюу зуслангийн бүсэд оршин суух айл өрхүүд өнөө өвөл ч мөсөн дээр өвөлжиж байна. Овоорч хөлдсөн мөстэй гуу жалга, гудамж талбайгаар урсах шар ус. Хашаагаар нь дүүрэн өвдөг татсан хэмжээтэй ус хөлдчихсөн айл өрхүүд, модон жорлон, гадаах саравч, нохойн үүр нь мөсөн дотор зоогдсон тэр л янзаараа. Төмрөөр хаалт хийж, трактороор мөсийг нь овоолон хаях, шуудуу татах зэргээр оршин суугчид нь өөрсдийн чадах хэмжээгээрээ арга хэмжээ авдаг ч дорвитой шийдэл, тоймтой үр дүн гарахгүй арга мухарджээ. Сүхбаатар дүүргийн XIX хорооны Гоодойн амд амьдрах оршин суух айл өрхүүдийн бодит төрх ийм байлаа. Агаарын бохирдол ихтэй нийслэл хотоос жаахан амсхийж, зусланд аав, ээж, хүүхдүүдээ агаарт гаргахаар зэхэх иргэдийн зорилго талаар болж, харин ч хүүхдүүд нь халтирах, шар уснаас өвчин үүтгэгдэх аюул тосож байна. Энэ ч утгаар бид бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэн нь энэ.
Биднийг очиход цасан цагаан цэлийсэн их мөс угтаж, иргэд хашаан дотроо энд тэндгүй уртын харайлт хийж, зарим тохиолдолд хашаанаас хашааны хооронд зүүгдэн явна. Тус хороонд ганцхан гүний худаг байдаг бөгөөд хүмүүс худгаас усаа зөөхөд эрсдэл өндөр харагдана. Мөн зарим айл гэртээ ч орж чадахгүй нөхцөл байдалд байгаа аж. Уг нь XIX хорооны оршин суугчид цөм газрын зөвшөөрөлтэй. Гэвч өнөөдөр амьдрах эрхээ авсан газар дээрээ "Хэзээ манайх руу ус ороод ирэх бол" гэсэн айдастай сууна.

Гэрээсээ гарч ороход ч төвөгтэй нөхцөл байдал үүсэж байгаад бухимдсан иргэд арга ядахдаа хэсгийн ахлагчдаа хандана. Хорооны айл өрхийг хариуцсан хэсгийн ахлагч хэрдээ ирж нөхцөл байдалтай танилцаж, цааш уламжлахаас хэтрэхгүй. Энэ талаар тус хорооны хэсгийн ахлагч Ч.Баатарнямаас тодруулахад “Гоодойн аманд хуучин булаг байсан ч алга болж, ширгээд арван жил болсон. Гэтэл өнгөрсөн жилээс гэнэт байгалийнхаа түрэлтээр урссанаар эндэхийн оршин суугчид усанд автах боллоо. Айлууд хашаанаасаа холдуулж шуваг, шуудуу татаж хэрдээ л усыг тогтоохыг оролдох ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Зарим айл бүр мөсөн дотор амьдарч байна. Манай энд 500 метр газар айлууд мөсөнд автсан. Гэсэн ч айлууд энэ жилээс гэрээ түгжчихээд хотдоо өвөлжиж байна. Байнгын оршин суух 30-40 айл бий. Одоогоор гэр рүү нь ус орсон гурван айл байна. Арга барахдаа дүүрэг болон нийслэлийн Онцгой байдлын газарт ханддаг ч “Байгалийн хүчин зүйлд арга хэмжээ авах боломжгүй” гэсэн хариу өгөөд, усанд автсан айлуудын хэдэн зургийг аваад явна. Уг нь усыг тогтоох арга хэмжээ авч, айл өрхийг усны аюулаас аврах ёстой байтал тоох ч шинжгүй байгаа нь харамсалтай байна” гэв.
Зутруу, хэцүү бэрх ийм нөхцөл байдалд гэр хороолол гэх энэ цэгт зүдүүхэн амьдарч байгаа өрхүүдийн хэрэг бидэнд хамаагүй гэх шиг харь хөндийн хариулт тэднийг гарах гарцгүй болгож, зарим нь аргаа барахдаа нүүж, нүүх боломжгүй хүмүүс нь бодит нөхцөл байдалтайгаа эвлэрхээс өөр аргагүй гэлтэй. Угаас Засаг ноёд айл өрхийн өмнө тулгарсан бодит аюулаас тэс өөрийг өгүүлэх нь хачин.
-Арваннэгдүгээр сар гарахаар ихэнх оршин суугч хот руу ордог-

Тус хороо бол зуслангийн айл өрхийн булаг задарснаас халиа үүссэн гол бүс бөгөөд арваннэгдүгээр сар гарахаар л ихэнх хүн гэрээ түгжээд хот руу явдаг гэдгийг байнгын оршин суугчид нь ам уралдан өгүүлж байв. Бид тус хорооны оршин суугч Х.Хишигээтэй нөхцөл байдлынх нь талаар ярилцлаа. Тэрбээр “Хорооны айл, өрхүүд тэр чигтээ мөсөн дунд намар, өвлийг барж байна. Ал өрхүүд усанд автах асуудал өнгөрсөн жилээс хойш бидний толгойны өвчин болж байна. Арваннэгдүгээр сараас эхлэн мөс түрж, ус урссаар тавдугаар сар хүргэнэ. Тэгээд тавдугаар сард хайлж хашаагаар дүүрэн ус урсана” гэсээр бид тэдний хашаа руу орлоо. Х.Хишигээ эмээгийн хашаа тэр чигтээ усанд хучигдаж, нохойны үүр байрлах жаахан газарт багахан цастай газар байх. Тэрбээр үргэлжлүүлэн “ Урд айлд гэрт нь өвдөг татсан хэмжээтэй ус ороод хөлдчихсөн. Тэгээд мөсийг нь цохиж, усыг нь юүлж авч арга хэмжээ авсан. Эндэхийн оршин суугчид чадлаараа л арга хэмжээ авч байна. Эмээ нь ганцаараа амьдардаг болохоор арга хэмжээ авч чадахгүй нөхцөл байдалд байна. Хөгшин минь өнгөрчихсөн, хүү тусдаа гарсан. Саяхан ирээд айлын цаагуур давхар төмөр хашаа хийсэн, тэгээд ч нэмэр болсонгүй. Чадалтай айл нь гаднаа мөсөн шуудуу татаж байна. Ажил төрөлгүй айл нь хамаг мөнгө төгрөгөө зарлагадан шуудуу ухуулаад ч нэмэр байхгүй” гэв. Ийнхүү булгийн ус задарснаар алслагдсан хорооны айл өрхүүд мөсөн дээр амьдарч байна.








| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Зуслангийн айл өрхүүд мөсөн дээр амьдарч байна |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |