“Ах нь зам дээр халтирч унаад хөлөө гэмтээчихлээ” гээд нэлээд сандарсан дөч гаруй настай болов уу гэмээр эрэгтэй нэг гартаа таяг тулчихсан орж ирэхэд, үүдэнд зогсох эмнэлгийн ажилтан түшсээр үзлэгийн өрөө рүү орлоо. Энд энэ мэтээр нүд нь хөхөрсөн, хөл нь доголсон, гар нь бэртсэн, санаатай болон санамсаргүй байдлаар шархдаж, түлэгдсэн хүмүүс хаа сайгүй. Байнгын уйлах, ёолох чимээ энд тэндээс сонсогдоно. Ерөөс хөл толгойгүй бужигнаан л хоногийн хорин дөрвөн цагт тасралтгүй үргэлжилнэ. Энэ бол Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв.
Харин цас орж, хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд энэ эмнэлгийн ачаалал улам бүр нэмэгддэг.

Бид 11:00 цагийн үед тус эмнэлэгт хүрэв. “Яаралтай тусламж” гэсэн бичигтэй эмнэлгийн машин дөнгөж сая хөл нь бэртсэн нэг иргэнийг авчирчээ. Ерөөс тус машины жолооч өдөр бүр өвдөж, бэртсэн нэгнийг нэгээс нөгөө тийш зөөнө. Биднийг хүлээн авахын танхимд ороод хэдхэн хором болоход, таван ч хүн эмнэлэгт хандаж ирлээ. Эхлээд, “Охины маань зүүн хөл нь хугарсан” гэх аав, охиноо тэвэрсээр орж ирэхэд, эмнэлгийн ажилчид үүдний танхимд түргэн тусламжийн ор авчран, охиныг хэвтүүлэн яаралтай тусламжийн тасаг руу авч явав.
Түүний дараа “Ээж маань халтирч унаад зүүн өвдөгөө гэмтээчихлээ” гэсэн эмэгтэй ээжийгээ түшсээр орж ирэхэд мөн л үүдэнд зогсох эмнэлгийн ажилтан нэг талаас нь түшсээр эмчийн өрөө рүү явав. Харин дараа нь арав гаруй насны хүүхэд эмнэлгийн ажилтанд хандан “Нүдээ үзүүлэх гэсэн юм” гэхэд түүний хөхөрсөн нүдийг хараад ойлгосон эмнэлгийн ажилтан “Асран хамгаалагч бий юү. За юутай ч бүртгүүлээд, хоёр номерийн өрөөнд очоорой” гэлээ. Гэтэл гэнэт нэг залуу “Төмөрт гараа хавчуулчихлаа” гэсээр боосон гараа барин зогсохтой зэрэгцэн, “Таван сартай охин маань халуун цайнд түлэгдсэн гэсээр нэлээд сандарсан эмэгтэй хүүхдээ тэвэрсээр орж ирлээ. Ийнхүү хүлээлгийн танхим ердөө таван минут өнгөрөх зуурт гэмтсэн, бэртсэн, сандарсан, айсан хүмүүсээр дүүрч, ар араасаа цуврах хүний тоо улам бүр нэмэгдэнэ. “Хүлээн авах” гэж улаанаар бичсэн умгар өрөөний үүдний танхимд хүн нь багталцахгүй шахам. Хүлээлгийн сандал хэдийнэ дүүрчээ.
Учир нь цар тахлын улмаас гэмтсэн, бэртсэн хүнийг л зөвхөн дотогш оруулж байгаа бөгөөд асран хамгаалагч болон хамт яваа хэнийг ч оруулахгүй байх журам үйлчилж байгаа юм байна. Энэ ч утгаар нэгнээ хүлээсэн хүмүүсээр танхим дүүрчээ. Тэгээд хүлээж суугаа хүмүүсийн хажуугаар толгой нь хагарч цусандаа будагдсан, ухаангүй иргэнийг тоох ч үгүй түрээд гарна. Энэ нь энгийн иргэдэд жаахан эвгүй мэт зүйл боловч, эмнэлгийн ажилчдад хэдийн хэвийн үзэгдэл болж, минутын өмнө нь ч болов өвчтөнөө аврах гэсэн хүсэл л тэднээс мэдрэгдэнэ.

Гэмтэл Согог Судлалын Төвийн эмнэлгийн хүлээн авах тасагт өдөрт дөрвөн эмч ээлжээр ажилладаг бөгөөд гэмтсэн иргэдийн өвчлөлийг битүү гэмтэл, шарх, хүүхдийн гэмтэл, рентген хэмээн ангилан үздэг байна. Тэгвэл цас орж, хүйтний эрч чангарснаар халтиргаа, гулгаа үүсэж, явганаас бэртэх, зам дээр халтирч гар, хөлөө хугалах тохиолдол нэмэгджээ. Үндсэндээ тус эмнэлгийн хүлээн авахад ирэх хүмүүсийн 60 хувийг халтиргаа гулгаанаас үүдэн гэмтэж, бэртсэн иргэд эзэлж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор бид тус эмнэлгийн хүлээн авахын албаны тусламжийн их эмч Г.Болор-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Манай эмнэлгийн хүлээн авах тасагт хоногт 350-480 хүнд ирдэг. Нийт найман эмч зэрэг үзлэг хийн, ажиллаж байна. Ирж байгаа иргэдийн 60-80 хувь нь зам дээр халтирч гэмтэх, халтиргаатай зам дээр авто осол гарч, үүнээс үүдэн гэмтэж, бэртсэн хүн их байдаг. Мөн эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн хүүхдийн түлэгдэлт их байна. Манай эмнэлгийн зүгээс халтиргаа, гулгаа ихсэж байгаатай холбоотойгоор иргэдийг оцон шувууны алхалтаар алхах зөвлөмж гаргасан. Ингэхдээ өвдгөө бага зэрэг нугалж, хөлөө тэнийлгэж алхах, тэнцвэрээ хадгалахын тулд гараа гадагш сунгана. Тэнцвэрийнхээ төвийг дороо байлгахын тулд бага зайтай алхах, хүндийн төвөө урд хөл дээрээ авч алхана” гэв.

Манай улсад явган хүний замын стандарт гэж байхгүй. Ерөөс “Өөрсдөө аятайхан яв, чадахгүй бол унаж бэрт” гэсэн дүрэм л үйлчилдэг. Тэгвэл бид нийслэл дэх явган хүний замд нэгдсэн стандарт гэж байдаг эсэх талаар албаныхнаас тодрууллаа.
Энэ талаар бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сугар “Манай улсад замын стандарт гэж байхгүй. Үүнээс үүдэн өвөл болохоор халтиргаа гулгаанаас үүдэн иргэд гэмтэж байгаа нь гөлгөр, халтирдаг замаас үүдэлтэй. Өнөө урин цагт өдөр шөнөгүй хийсэн гоё ганган зам өвөл болохоор мөсөн гулгуурын талбай шиг болчихно. Өөрөөр хэлбэл, цас орохоор хүн явахад халтирдаггүй гэсэн зориулалтын зам байхгүй. Замын стандарт гэдэг нь явган хүний замыг ямар материалаар хийх, материал нь гөлгөр, халтирдаггүй эсэх ямар ч тодорхой стандарт байхгүйгээс халтиргаа гулгаа үүсэж, машины түгжрэл үүсэж, явган явах хүмүүс нь унаж бэртээд байгаа. Иймээс энэ ондоо багтаад нийслэлд хүн явахад зориулалтын замтай стандарт батлах төлөвлөгөө боловсруулж байгаа. Ингэхээр ирэх жилээс энэ байдал багасаж, хүмүүс алхахад тохиромжтой замтай болгохоор төлөвлөн, ажиллаж байна” гэсэн юм.

| Халтиргаанаас үүдсэн бэртэл ба Гэмтлийн эмнэлгийн нэг өдөр |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |