Өвлийн эхэн сар гарсан эл өдрүүдэд ногоо тариалагчид зуны хүлэмжээ хурааж, өвлийн хүлэмждээ хэдийн оржээ. Энэ жилийн тухайд урд хөрш хилээ хаасантай холбоотойгоор нарийн ногооны үнэ ихэд өсөж буй. Үүнээс үүдэн дотоодын ногоо тариалагчид ногоогоо борлуулах ганц идэвхтэй үе. Тэгвэл зуны хүлэмжтэй ч өвлийн хүлэмжгүй, цаг агаар эрт хүйтэрсэн болохоор зарим ногооны болц болоогүйн улмаас байшиндаа оруулан ургуулж байгаа гэх Д.Энхжаргалынхаас бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Тэднийх Ар согоотод байх бөгөөд гэр хорооллын энхэл, донхолтой замаар уруудсаар гэрт нь хүрэв. Хашаагүй ч нэлээд том газар байшин, гэр байрлах бөгөөд газрынхаа зургаан хэсэгт хуваан мод болон ногоо тарих хайс барьжээ. Мөн жижигхэн зуны хүлэмж байх бөгөөд сэрүүний улиралд ундуй, сундуй харагдана. Мөн байшингийнхаа өмнө гүзээлгэнэ тарьдаг гэнэ. Харин тун саяхан мойлын мод тарьсан бөгөөд шинэ үрсэлгээ мод 2-3 жил болсноор үр жимсээ өгдөг гэдгийг тэрбээр онцолж байв.
Ингээд гэрийн эзний урьснаар дотогш оров. Цонхныхоо өмнө ширээ байрлуулан улаан лооль, өргөст хэмх, цэцэгт байцаа тарьж байх бөгөөд зарим нь овоо ургасан харагдав. Түүний эхнэр Б.Гэрэлмаагаас гэртээ ногоогоо тарих ямар байгаа талаар асуухад "Энэ жил их орой дулаарч, эрт хүйтэрлээ. Үүнээс үүдэн зарим ногоогоо бүрэн хурааж чадаагүй. Өмнөх жилүүдэд тавдугаар сарын эхээр тарьж эхлээд арваннэгдүгээр сарын сүүл гэхэд тарьсан ногоогоо амжаад хураачихдаг байсан. Гэтэл энэ жил зургадугаар сарын сүүлчээр дулаарсан. Тэгэхээр ургах хугацаа нь таван сар ч хүрэхгүй, жимс, ногоо маань хайран юм болох гээд гэртээ ургуулж үзье гээд тарьсан. Яах аргагүй агаар дутагдаж байна. Гэрт гал түлэхээр халуудаад, цонх онгойлгох гэхээр хөлдчих гээд хэцүү л юм. Гэхдээ яах вэ ургаж байна. Энэ хэдийг энэ өвөл гэртээ ургуулах санаатай. Дараа жилээс өвлийн хүлэмжтэй болох бодолтой байгаа. Бор зүрхээрээ зүтгэж яваа бидэнд өвлийн хүлэмж шууд барих санхүүгийн хувьд бэрхшээлтэй. Дараа жилээс л болох санаа бий. Уг нь цаг агаар гайгүй байвал жимс, ногоогоо хүйтрэхээс өмнө ургуулаад хураачихдаг юм" гэв.

Д.Энхжаргалынх нийт 150 жимсний мод, 70 чацарганын модтой бөгөөд үхрийн нүд, улаалзгана цөөн тоогоор тарьдаг байна. Эднийх анх 2014 оноос хойш эл газрыг авч, хог шороог нь янзлан өөрийн болгож, анх төмс, ногоо, манжин тарих гээд үзье хэмээн туршиж эхэлтэл, өнөө ногоо нь арвин сайхан ургаж, үр өгөөжөө өгч эхэлжээ. Тэгээд урам орж, өөр олон төрлийн жимс, ногоо туршиж үзсээр нэг мэдэхэд ногооны хүлэмжтэй болчихсон гэж ярилаа. Тэрбээр "Хүмүүс бордоо, үр, сорт гээд их л сүртэй ярина. Үнэндээ идсэн жимс, ногоонхыоо үрийг үрслүүлж, малын өтөг, бууцаар бордоход түүн шиг сайн бордоо байхгүй. Манайх хөдөөнөөс малын өтөг, хонины бууц авчраад л бордчихдог. Үр их үнэтэй. Өргөст хэмхийн үр гэхэд 200 граммыг 140 мянга, улаан лооль 200 мянгаар авна. Ийм үнийг чинь тэтгэврийн бид дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр улаан лооль, өргөст хэмхийнхээ үрийг авч, хатаадаг юм. Хамгийн гол нь анхнаасаа ориг үр олж авах нь чухал. Манайх төмс гэхэд Голландын үр авдаг. Одоо харин Төв аймгийн Жаргалантийн үр зүгээр санагдаад байгаа" гэсэн юм.
Ингээд л дэлгүүрээс зөвхөн гурил, ургамлын тос, будаа л худалдаж авахаас бусдаар бүх зүйлээ өөрсдөө тариалж, хийж иддэг аж. Ногоо тариалахад сайн хөрс чухал гэдэг хүмүүст тэр хөрс биш бордоо чухал. Түүнээс чухал нь сэтгэл, хөдөлмөр. Аливаа нэгэн зүйлийг болох бүтэх талаас нь харвал бүтэхгүй зүйл байхгүй. Өнөөдөр хүмүүс ногоо тарина гэхээр хүлэмж гэнэ. Тэгээд өөрсдөө хүлэмжээ барихгүй гэж ярина. Ингэж л тэр Ар согоотын буйдхан хашаанд гар арга, бор зүрхээрээ ногоо тарьж сууна.

Хураасан ногоогоо хүнсэндээ хэрэглэхээс гадна танил найз нөхөд, ажлынхандаа зах зээлийн үүнээс хямд борлуулдаг байна. Эднийх долоон хүүхэдтэй айл бөгөөд цөм эндээс ногооны хэрэгцээгээ хангадаг байна. Ногоон согино, луувангаа варианы шилэнд хийгээд дарчихна. Тэгээд гаргаад идэхэд янзын шүү гэнэ. Тэрбээр "Ногоо арчлахад арга техник гэх зүйл байхгүй. Усыг нь тааруулаад аясаар нь ургуулдаг. Хамгийн гол нь бордох. Сайн бордсон ногоо өөрөө ургадаг. Ургалтын явц харин ногоо бүр өөр өөр. Тухайлбал, төмс хавар тариалаад намар хураадаг бол буйцаа зун цагт гурван удаа ургацаа өгнө. Өргөст хэмх маш хурдан ургана. Тарьж байгаа ногоо маань том томоор ургаад ирэхээр урам орж, дахиад өөр юу тарих вэ гэж л бодно" гэлээ. Мөн энэ айлд тулгараад байгаа нэгэн бэрхшээл нь газрыг нь авна гээд байгаа гэнэ. Тэтгэвэрт гарснаасаа хойш долоон жилийн хугацаанд тарьж ургуулсан энэ бүхнээ сүйдлүүлчихмээргүй байгаа гэдгийг Д.Энхжаргал хэлж байв. Сарын 350 мянган төгрөгийн орлоготой бид ингэж л амьдархаас өөрөөр яах билээ. Одоо тэгээд хил хаасан гээд ногооны үнэ өсөж байна. Энэ үед өөрсдийн тарьсан ногоогоо санаа амар иднэ шүү дээ гэнэ. Үнэхээр гэр хорооллын шавар балчиг , хад хайрга ихтэй талд ногоо ургуулж, түүнээсээ үр өгөөжөө хүртэнэ гэдэг амаргүй. Түүний хэлснээр нэг мод үр өгөжөө өгөх гэж 2-3 жил болно. Тэгэхээр түүний модоо ургуулсан цаг хугацаа, уйгагүй хөдөлмөрийг үнэлмээр санагдана.


| Гар арга, бор зүрхээрээ ногоо тариалагч |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |