Мөнгөний машины сархийх чимээ, самбарт дурайх үнийн ханш, боодол мөнгө, доллар, төгрөг солилцох хүмүүс. Энэ бол валют арилжааны “Найман шарга” зах. Цар тахлын улмаас хил гааль хаагдсанаар өнгөрсөн хугацаанд валют арилжааны энэ зах нам гүм байсан ч өдгөө сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа сэргэснээр "амь" оржээ. Ингээд валютын арилжаа буюу “Найман шарга” захын нэг өдрийг сурвалжилснаа хүргэж байна.
.jpg)
Эхлээд тус захын валютын үнэ ханштай танилцлаа. Арилжааны цэг бүрд валютийн ханштай самбар байрлана.
Энэ нь өмнөх оноос 100-200 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны нэгдүгээр сард доллар 2744, евро 3046, юань 3096, фунт нь 3586 төгрөгтэй тэнцэх ханштай байжээ. Үнэ өссөн шалтгааныг ченж Г.Мөнхбаяраас тодруулахад “Валютын үнэ жилийн хугацаанд тогтвортой байж байгаад өнгөрсөн хавраас өссөн. Гэхдээ одоо л огцом өссөн мэт харагдаж байгаа боловч цар тахал гарахаас өмнө ч юань, доллар, евро өсөж л байсан. Нэмэгдсэн гэвэл 8-40 төгрөгийн л илүү. Ер нь валютын ханш эрэлтээс шалтгаалан өсдөг. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа эрхлэхэд эрэлт өсөж, үүнээс улбаалан үнэ нэмэгддэг. Хил хаалттай үед юанийн үнэ 391 төгрөг байсан. Харин хил нээгдэж, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа нээснээр эрэлт нэмэгдсэн. Ялангуяа сургууль, цэцэрлэг нээгдэж, зах, худалдааны төвүүд бараа материалаа татсан нь эрэлтийг нэмэгдүүлж, валют өсөхөд нөлөөлдөг. Мөн гадаад руу сургуульд явах оюутан, залуус, гаднаас машин тэрэг, бараа материал авч байгаа хүмүүс ихэссэнээр валютын үнэ өсдөг” гэлээ.
Тус захыг хэсэг зуурт ажиглахад, эндэхийн ченж нар тун завгүй байх аж. Орж гарсан хүмүүсээс “Хэдэн төгрөг солиулах вэ” гэж байнга "тоть" шиг асууна. Их мөнгө эргэлдэж байдаг учраас тооны машин, толгой хоёроо их л завгүй ажиллуулцгаана. Мөн урт гартнууд энд бишгүй бий тул лангуунаасаа хором ч холдохгүй. Бид цааш явж ченж Ж.Галбаяртай уулзлаа. Тэрбээр “Юанийн үнэ өссөн гэхэд өрөөсгөл л дөө. Хөл хорионы үеэр хил хаагдаж, аргагүйн эрхэнд нэг хэсэг 8-9 төгрөгөөр буурсан. Мэдээж хил нээсэн, худалдаа наймаа хэвийн явагдаж эхэлмэгц буцаад өссөн. Гэхдээ цар тахал гарахаас өмнөх үеийнхээ хуучин хэмжээнд л хүрсэн. Түүнээс гэнэт огцом өсөөд байгаа зүйлгүй. Зарим хүмүүс гэнэт л огцом өссөн мэтээр ойлгож байна” гэж ярилаа. Валютын ханш өссөн байдлыг ченжүүд цөм л ийн тайлбарлах аж.
.jpg)
Үргэлжлүүлэн иргэд хэрхэн валют солиулж буйг сонирхов. Нэгэн эмэгтэй цүнхнээсээ боодол мөнгө гаргаж ирснээ “12 сая төгрөг доллараар солиулая” гэх нь тэр. Гэтэл худалдагч тооны машин дээр хэдхэн товшоод л 4207 ам.доллар гээд, түүнд өгөв. Өнөө эмэгтэй “Дахиад л өсчихөө юү” гэсээр мөнгөө аваад цүнхлэв. Түүнтэй цөөн хором ярилцахад “Хүү маань АНУ-д сурахаар явснаас хойш гурван жил төлбөрийг нь шилжүүлж байна. Би байнга энд ирж мөнгө солиулдаг. Долларын үнэ жил бүр л өсөх юм. Анх 2019 онд нэг ам.доллар 2600 төгрөг байсан бол өнгөрсөн жил 2744 төгрөгөөр зарж байсан. Энэ жил 2852 төгрөг болжээ. Энэ байдал үр хүүхдээ сургах гэж “мачийж” байгаа ядарсан бидэнд л хүнд байгаа юм. Одоо ч тэгээд хаана хаанаа хэцүү дээ” гэв. Ийнхүү үүгээр ирэх хүмүүс ченжүүдтэй ихэвчлэн валютын үнэ өссөн, буурсан яриа өрнүүлэхээс гадна “Дахиад л өсжээ” гэсэн царай гаргах аж.
- ВАЛЮТЫН ҮНЭ ЭРЭЛТ, ХҮЛЭЭЛТЭЭС ШАЛТГААЛАН ӨСДӨГ-.jpg)
Үргэлжлүүлэн бид валютын үнийн нөхцөл байдал, эрэлтийн бодит мэдээллийг авахаар Монгол банкийг зорилоо. Монгол банк нь банкуудын арилжааны дундаж ханшийг тооцохоос гадна банк бус санхүүгийн байгууллага үнийн хэт хөөрөгдөл үүсгэх, дураар үнэ нэмсэн тохиолдолд оролцдог газар юм. Ингээд тус байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнаас үнийн нөхцөл байдлыг асуухад “Валютын үнэ хэлбэлздэг. Одоо арилжааны банкууд борлуулж байгаа үнэ бол сүүлийн нэг жилийн хугацаанд тогтвортой байгаа. Эрэлт, хүлээлтээс шалтгаалж үнийн өсөлт шалтгаална. Тухайлбал, Японоос машин худалдан авах гэж буй иргэн Бат ойрын хугацаанд ам. долларын ханш буурч, төгрөгийн ханш чангарна гэж бодож байгаа бол гадагшаа төлөх талаа худалдан авахгүй. Энэ бол хүлээлт. Эрэлт бол иргэд, аж ахуй нэгжийн орлого өссөнөөр тэдгээрийн худалдан авах чадвар нэмэгдэж тэр хэрээр дотоод болон гадаадын бараа үйлчилгээг худалдан авах эрэлт нэмэгдэнэ. Валютын ханшийг албан ёсоор тогтоох газар байхгүй” гэсэн юм.
Д.БЯМБАСҮРЭН
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Валютын арилжаа буюу “Найман шарга” захын нэг өдөр |
|
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |