Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга мэдээлэл хийхдээ "Арматурийн үнэ 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 52 хувь, мод модон материал 62 хувийн өсөлттэй байна. Шалтгаан нь барилгын материалын салбар импортын бараанаас хамааралтай. Үүнээс үүдэн цар тахлын эхний жил гадны инженер техникийн ажилчид орж ирээгүй учир цементийн үйлдвэр зогсож, хомстол үүсэж үнэ өссөн” гэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлд томоохонд тооцогддог “Гурвалжин”, “100 айл”, “Цайз” төвөөр орж барилгын материалын үнэ ханштай танилцлаа.
.jpg)
Бид эхлээд Сүхбаатар дүүрэгт байрлах “100 айл” барилгын материалын захаар оров. Хавар, зуны улиралд олны хөлд дарагддаг тус зах өдийд хүн багатай байна. Гэсэн ч хүйтний улирал эхэлж, барилгын ажил зогсоогүй учир барилгын материалын үнэ асууж, нааш цааш холхих хүн цөөнгүй. Тэд ихэвчлэн барилгын дотоод чимэглэлийн материал асууж байгаа харагдлаа.
Энд дүүжин тааз нэг ширхэг нь 8500, төмөр тааз 2800-33000, ламбирон тааз 7000-9500, хөөсөн тааз 4500-13500 төгрөөгний үнэтэй байв. Харин обой нэг метр нь 8000-13000 төгрөгний үнээр худалдаалагдаж байна. Үндсэндээ барилгын дотоод заслын материалын үнэ өмнө жилийнхээс 1000 төгрөгөөр нэмэгджээ. Паркетан шалны хувьд 1м/кв нь дунджаар 12-22 мянга, шалны плита 30х30 хэмжээтэй нь 1500-2000, 60х60 хэмжээтэй нь 5-10 мянга, хананы плита 30х60 хэмжээтэй нь 22-28 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд энэ нь өмнөх жилээс мөн 1000 төгрөгөөр өссөн дүн гэнэ. Харин орос эмульс нэг литр нь 6000, солонгос эмульс дөрвөн литр нь 19000 төгрөгөөр борлуулагдаж байсан бол Хятад будаг нэг литр нь 13000 байсан бол орос, солонгос будаг 15000 төгрөгөөр худалдаалж байв.
.jpg)
Харин бүргэд хаалга 300 сая хүртэлх үнэтэй байсан бол модон хаалга 180-240 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх жилээс хэвийн үнэтэй байгааг худалдаачид онцолсон юм. Харин барилгын дулаалгад ашигладаг шилэн хөвөн, дээврийн хар цаас 15000 төгрөгийн үнэтэй байсан бол дээврийн төмрийн үнэ метр квадрат нь 6000-10000 төгрөгөөр борлуулагдаж байв. Эдгээр нь өмнөх жилээс 1000-2000 төгрөгөөр өссөн гэдгийг худалдагчид онцолж байв. Энэ талаар худалдагч Г.Оюунтүлхүүр “Одоо харьцангуй барилгын материалын үнэ буурч байна. Тээврийн зардлаас үүдэн нэмэгдсэн. Гэвч бид борлуулалтаа бодоод үнээ нэмж чадахгүй байгаа. Ихдээ л 1000 төгрөгөөр нэмнэ. Түүнээс армутар шиг огцом өсөхгүй. Хүмүүсийн худалдан авалт ч буурч байна. Өвөл болохоор барилгын материалын бараа бүтээгдэхүүн худалдаж авах нь бага. Иймээс цаашид ч буурна” гэлээ.
.jpg)
5х7 хэмжээтэй байшин барих бол 5-6 сая төгрөгийг модон материал орж байгаа талаар цахим орчинд нэгэн иргэн мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор бид “Цайз” захаар орж, модны бодит үнэтэй танилцлаа. Биднийг очиход, тус захын хөл хөдөлгөөн бага байх бөгөөд модны борлуулагчид дэмий нааш, цааш холхино. Тус захад мод худалдаалдаг гурван цэг байх аж. Энд дэр мод 3000-4000, хар мод 5000-10000, хашааны банз 50-120 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин палк 30x15 см, урт 4 метр нь 140-150 мянга , 6 м палк 130 мянган төгрөг байх бол 3x3 хэмжээтэй боодол прүсс 50 мянга, прүсс 9ш-5x5см, урт нь 4 м 480-500 мянган төгрөгийн үнэтэй байгааг худалдаачид хэллээ.
.jpg)
Энэ нь өмнөх жилээс хоёр дахин өссөн гэдгийг тэд онцолж байв. Өөрөөр хэлбэл, палк 30x15 см, урт дөрвөн метр нь өнгөрсөн жил 130-140 мянган төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, нэг боодол нь өмнө жил 25 мянга байсан бол ийнхүү 50 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин зүсвэр гурвын хар банз метр куб 40 ширхэг нь 650 мянга, нарс нь метр куб 40 ширхэг нь 630 мянга бол зүсвэр тавын хар банз 30 ширхэгтэй 650 мянга, нарс, 30 ширхэг нь 630 мянга болсон байна. Харин боодол дранка 13-15 мянга, нэг ширхэг шургааг 8000 төгрөгийн үнэтэй байлаа. Ийнхүү өссөн шалтгааныг худалдагчаас нь тодруулахад “Мод бэлтгэгч нар ховордсон. Манайх Сэлэнгэ, Булган, Төв аймгаас модоо татдаг. Энэ жил цар тахлын улмаас мод бэлтгэх нь багассан. Уг нь Сэлэнгэ аймагт хоёр том мод бэлтгэлийн үйлдвэр бий” гэв.
.jpg)
Цааш явсаар “Гурвалжингийн гүүр” орж арматур болон элс хайрга, трубаны үнэ сонирхов.
(1).jpg)
Энд арматур нэг тонн нь 3.2 сая төгрөгөөс 2.9 төгрөг болж буурсан гэдгийг худалдагч Н.Баяр онцолж хэлэв. Тэрбээр “Цар тахал гарах үеэр тээврийн зардал гээд армуторын үнэ 3.2 сая төгрөг хүртэл огцом өссөн. Өмнө жил 1.7 сая төгрөг байсан. Харин одоо буурч байна. Хил гаалийн асуудал ч гайгүй боллоо. Хамгийн гол нь улирал нь дуусаж байна. Манайх урд хөршөөс армутараа оруулж ирдэг. Монгол арматурийн үйлдвэрүүд ч бий. Манай хувьд урдаас арай сонголттой, хүмүүсийн хэрэгцээнд тохирсоныг нь авдаг. Урт, богино байдлаасаа хамаараад армуторын 11 төрөл бий” гэлээ. Харин труба хэмжээнээс хамаараад 15500 мянган төгрөгийн үнэтэй байна.
.jpg)
.jpg)
| Өдрийн сурвалжилга: Барилгын материалын үнэ нэмэгджээ |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |