Нийслэлийн боловсролын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул өчигдөр мэдээлэл хийхдээ “Хичээл эхэлснээс хойш ерөнхий боловсролын зургаан сургууль зайны сургалтад шилжсэн бол өнөөдрийн байдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй. Харин Насан туршийн боловсролын хоёр төв зайны сургалтад бүрэн шилжсэн. Одоогоор нийслэлийн 52 дугаар сургуулийн 12-оос доош насны буюу бага ангийн 88 бүлэг, дунд болон ахлах ангийн 112 бүлэг зайны сургалтад шилжсэн” гэсэн. Мөн иргэдийн дунд хүүхдүүд их халдвар аваад байгаа учир зарим эцэг, эх хүүхдээ сургуульд нь явуулахгүй байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан бид зарим сургуулиар орж бодит нөхцөл байдалтай танилцлаа.
11:00 цаг
Сүхбаатар дүүргийн ХVIII хороонд байрлах Монгол III сургуульд очлоо. Сургуулийн хаалган дээр коронавирусийн халдварын зөвлөмж наасан байхаас гадна сурагч, багш, ажилтнаас өөр хүн оруулахгүй байв. Зайлшгүй шалтгаанаар тус сургууль руу орох ажилтай хүн жижүүр багшид учраа хэлж, халуун шалгах төхөөрөмжид халуунаа хэмжин, ариутгалын хаалгаар дотогш орох аж. Хичээл хэдийн эхэлж, сургуулийн орчин нам гүм байв. Ингээд сурагчдын халдвар хамгааллын дэглэмийн талаар жижүүр багш Н.Жаргалантаас тодруулахад “Манайх цахим, танхимаар хичээллэж байна. Одоогоор цахимд шилжсэн анги байхгүй. Хичээл эхэлсэн эхний долоо хоногт дөрөвдүгээр анги долоо хоног цахимд шилжсэн. Хүүхдүүд сургуульдаа явж байх үедээ халдвар авсан тохиолдол байхгүй. Хүүхдүүд гэртээ байх үедээ халдвар авч байна. Бид эцэг, эхчүүдэд хүүхдүүдээ ханиаж, халуурсан тохиолдолд сургууль руу явуулахгүй байх шаардлагыг тавьж байгаа. Хэрэв хүүхдүүд болон багш, ажилчдаас халдвар илэрвэл тусгаарлах өрөөнд тусгаарлана” гэлээ.
Энгийн үед нэг ангид 30-40 хүүхэд суралцдаг. Тэгвэл коронавирусийн халдвараас сэргийлэх журмын хүрээнд нэг ангид 15-20 хүүхэд хичээллэхээр болсон. Энэ журмын дагуу Монгол III сургуулийн ангиуд хичээллэж байгаа бөгөөд 1.5-2 метрийн зайг баримтлан ширээгээ байршуулсан байлаа. Хүүхдүүд амны хаалтаа зүүж, ширээн дээрээ жижиг савтай ариутгагч тавьсан байв. Ийнхүү ангид хоёр цагийн зайтай үйлчлэгч цэвэрлэгээ хийж, агаар оруулдаг бөгөөд мананцар үүсгэгчээр мөн ариутгал хийдэг гэнэ.

12:00 цаг
Цааш явсаар нийслэлийн ерөнхий боловсролын I сургуульд хүрэв. Мөн ахлах болон дунд ангийнхан хичээллэж байх бөгөөд завсарлагааны цаг таарч, чимээ шуугиантай байлаа. Тус сургууль бага болон дунд, ахлах гэсэн хоёр хэсэг хичээлийн байртай. Бага ангийн хичээл хараахан эхлээгүй байсан болохоор цагаасаа түрүүлж ирсэн сурагчид хашаан доторх сандал дээр сууж, зарим нь гүйлдэн тоглоно. Тэдний нэг V ангийн сурагч Г.Амин-Үжингээс танхимаар хичээллэх ямар байгаа талаар асуухад “Сургуульдаа явах гоё. Цахим хичээлээ сайн ойлгохгүй, зарим үед үзэж амждаггүй. Харин танхимаар хичээллэхэд найзуудтайгаа уулзахаас гадна багшаасаа ойлгохгүй зүйлээ асуудаг. Ээж, аав маань байнга амны хаалтаа зүүж, гараа ариутгахыг зөвлөж байгаа” гэж ярьсан юм. Биднийг ийн ярилцах зуурт жижүүр багш бололтой эмэгтэй “Хүүхдүүдээ ороорой” хэмээн дуудаж, тэднийг улавч өмсөхийг сануулж, халууныг нь хэмжин, гарыг нь ариутган дотогш оруулав. Танхимаар хичээллэж байхад коронавирусийн халдвар илэрвэл эхлээд хянах ёстой хүн бол сургуулийн эмч. Ер халдвар гэлтгүй сурагчдын бие өвдөж, ханиалгах, халуурсан тохиолдолд нэн тэргүүнд эмч үзэх ёстой.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн эмч М.Отгончимэгээс тус сургууль дахь өвчлөл болон зарим зүйлийн талаар тодруулсан юм. Тэрбээр “Манай сургууль нийт 3742 сурагчтай. Нийт сурагчдын 50 хувь буюу нэг ээлждээ 1900 хүүхэд танхимаар хичээллэж байгаа. Манай сургуулийн хувьд бага ангийн 4-5 анги цахим хэлбэрт шилжсэн. Дунд ангиас цахимд шилжсэн анги байхгүй. Учир нь нэг хүүхэд гэртээ өвдлөө гэхэд бусад хүүхдүүдэд тандалт аваад тухайн хүүхдүүдийг гэрт нь тусгаарлах зохицуулалт хийж байна” гэлээ.
.jpg)
Мөн Чингэлтэй дүүргийн XVII сургуулиар орж халдварын нөхцөл байдал болон багш, сурагчдын халдварын талаар мөн тодруулав. Биднийг очиход тус сургуулийн нэгдүгээр ээлжийн хичээл тарж, хоёрдугаар ээлж нь оржээ. Мөн л үүдэндээ тухайн өдрийн жижүүр багш гар ариутгаж, халуун хэмжиж байв. Сургуулийн үйл ажиллагааны талаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Шинэжил “Сурагч болон багш нарын халдвар ихсэж байна. Манай сургуулийн багш нарын 70 хувь нь халдвар авсан. Багш нар ковид тусахаар нөхөж хичээлийг нь орж байгаа тул зарим багшийн ачаалал ихсэж байгаа. Нөгөө талаар сурагчдын хоцрогдол их байна. Өмнөх жилийг бодоход хэдийгээр цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээллэж байгаа ч хүүхдүүдийн хичээлдээ хандах хандлага өөр байна. Тухайлбал, цахим долоо хоногт зарим хүүхдэд “Гэрт нь интернэт байхгүй” гээд огт хичээлдээ суухгүйгээр танхимын сургалтдаа ирдэг. Ингэснээр хоцрогдол арилах биш харин ч нэмэгдэж байна” гэсэн юм. Ийнхүү сургуулиуд цар тахлын онцгой нөхцөлд тогтоосон журмын дагуу сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Багш, сурагчид халдвар авах нь ихэсжээ |
|
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |