Хотын баруун хэсэг буюу 22-ын товчооноос Баянхошууны Зээл хүртэлх гэр хороолол дундах том, жижиг хүнсний зах, дэлгүүрээр орж, өргөн хэрэглээний барааны үнийг сурвалжиллаа. Энэ сар гарсаар бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ. Гэхдээ төвөөс захын хороолол руу ойртох тусам барааны үнэ хямдрах боловч иргэдийн аж байдал борогшиж, худалдан авалт багасаж, хэн хүний нэр өрийн дэвтэр дээр дурайх аж.
“Номин” агуулах худалдааны төв
Нийслэлийн баруун захад байх "Номин" агуулах худалдааны төвөөр орлоо. Аялал зугаалгаар явахаар хүнсээ базааж буй хүмүүсийн хөлд дарагджээ. Хаа сайгүй л хүнсний тэрэг түрсэн "аялагчид". Тэнд ганцаараа яваа хүн үгүй бөгөөд дөрөв таваараа л хамт явах аж.
Нэг нь:
-Очоод уух юмаа авья гэхэд нөгөөх нь:
-Чанадаг гоймон авья
-Одоо цайны идээ аваад боллоо
-Талхаа авсан юм уу
-Хиам авах уу гэх мэтээр харилцан яриа өрнөнө. Түрдэг тэргээр дүүрэн ус, ундаа, пиво, алим жимс. Харин том супермаркетаас гарч хотын захын дэлгүүрүүдээр орвол энэ байдал орвонгоороо эргэнэ. Хаа нэг хүн орж ирж нэг кола, эсвэл ганц тамхи. Хоёр хоёрхон лууван, манжин тэгсхийгээд л болчихно.
“Номин” агуулах худалдааны төвд гурилын үнэ
| Улаанбаатар дээд гурил килограмм | 1739 төгрөг |
| Улаанбаатар дээд гурил 25 килограмм | 42059 төгрөг |
| Улаанбаатар нэгдүгээр гурил 50 килограмм | 34699 төгрөг |
| Улаанбаатар нэгдүгээр гурил 25 килограмм | 34699 төгрөг |
| Хурх дээд гурил 25 килограмм | 45299 төгрөг |
| Хурх нэгдүгээр гурил 25 килограмм | 35939 төгрөг |
| Ургац дээд гурил 25 килограмм | 39979 төгрөг |
| Өег нэгдүгээр гурил 25 килограмм | 33339 төгрөг |
| Алтан тариан нэгдүгээр гурил 25 килограмм | 31799 төгрөг |
| Алтан тариан дээд гурил килограмм | 1619 төгрөг |
| Алтан тариан дээд гурил 25 килограмм | 37099 төгрөг |
Будааны үнэ
| Сараана цагаан будаа таван килограмм | 22849 төгрөг |
| За цагаан будаа килограмм | 3549 төгрөг |
| Алейка цагаан будаа таван килограмм |
17789 төгрөг |
Гоймонгийн үнэ
| Лапша гоймон 300 грамм | 1089 төгрөг |
| Нүүдэл гоймон 300 грамм | 1089 төгрөг |
| Алтантариа гоймон 300 грамм | 869 төгрөг |
| Алтан тариа гурван килограмм | 7499 төгрөг |
| Ургац гоймон гурван килограмм | 7359 төгрөг |
Хүнсний ногооны үнэ
| Лууван килограмм | 2249 төгрөг |
| Төмс гурван килограмм | 4049 төгрөг |
| Төмс гурван килограмм | 1499 төгрөг |
| Байцаа килограмм | 2849 төгрөг |
Нийслэлээс баруун аймгууд руу гарах товчооны зам дагуух “Номин” агуулахаас гарч, явсаар “Боса", "Энхжин" хүнсний худалдааны төв рүү орлоо.
Хамгийн эхэнд таарах лангууны худалдагчаас өргөн хэрэглээний барааны үнийн талаар тодруулахад “Сакура, Слава гээд ТЕСО компанийн оруулж ирдэг будааны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдлээ. Манайд 50 килограммын Улаабаатар нэгдүгээр гурил 60 мянга, 25 килограмм нь 31 мянга гэж байна. Сүүлийн хэдэн сар Улаанбаатар гурилын үнэ нэмэгдээгүй. Гоймонгийн үнэ нэмэгдсэн сурагтай байсан ч одоохондоо манайх татан авалт хийгээгүй байна” гэлээ. Энэ үеэр хүүтэйгээ орж ирсэн эмэгтэй таван гоймон 2500 төгрөгөөр авахдаа будааны үнэ асуув. Будааны үнэ 2500-4000 төгрөгийн хооронд байгаа аж.
Цааш явж хүнсний лангуун дээр очиход худалдагч П.Долгор “Шатахууны үнэ нэмэгдэх үеэр байцааны үнэ 1600-1800 төгрөг болж өссөн. Бусад хүнсний ногооны үнэ ч бага багаар нэмэгдсэн. Гэхдээ манайх хямд зарж байгаа. “Номин”-д сонгино килограмм нь 3000 төгрөг байхад манайд 2500 төгрөг гэж байна. Харин “Барс” захад 2200 төгрөг гэж байгаа” гэв. Тус лангуун дээр төмс килограмм нь 1000, лууван 2500, манжин 3000 төгрөгийн үнэтэй байлаа. Баяр наадмын үе болохоор хүмүүс бололцооныхоо хэрээр худалдан авч байгаа гэнэ. Зээл авах иргэд цөөнгүй боловч хоёр, гурав хоногтоо төлчихдөг байна.
Харин махны лангуун дээр хонины цул мах 13500, үхрийн цул мах 15500 төгрөгөөр зарж байв. Хонины ястай мах 12500 төгрөг бол үхрийн ястай мах байхгүй байлаа.

Худалдагч Т.Алтанцэцэг “Шатахууны үнэ өсөх үеэр “Өгөөж-Чихэр боов” компани мэдэгдэл гаргаж, гурилан бүтээгдэхүүнийхээ үнийг 500-1000 төгрөгөөр нэмсэн. Харин “Талх-Чихэр” компани зөвхөн “Онцгой” олон үрийн талхныхаа үнийг нэмсэн. Бусад барааны үнэ нэмэгдээгүй. Стимо, Өгөөмж Архад гурилан бүтээгдэхүүнийхээ үнийг огт нэмээгүй” гэсэн юм. Ойр орчмынхоо лангуун дотроос Алтанцэцэгийн лангуугаар үйлчлүүлэгчид арай олон байх аж. Учир нь талх, гурилан бүтээгдэхүүн болон бусад ахуйн барааг иргэд түлхүү авдаг болохоор тэр. Харин хэрэглэгчид “Өгөөж-Чихэр боов” компанийн талхны үнэ нэмэгдсэнг төдийлөн мэдээгүй байх аж.
Энэ талаар Толгойтын эцсийн Баялаг хүнсний дэлгүүрийн эзэн Ц.Батхүүгээс тодруулахад “Өгөөж компанийнхан баярын өмнөөс ямар нэг мэдэгдэл өгөлгүй боорцог тус бүрийнхээ үнийг 400-500 төгрөгөөр нэмсэн” гэж байлаа. Тэрбээр “Шатахууны үнэ нэмэгдэхэд сонгино 2000-2200, байцаа 1300-1500 төгрөг болж үнэ нь нэмэгдсэн. 3000 төгрөгөөр зардаг байсан ургамлын тос 6000 гаруй төгрөг болоод байна. Туузан гоймон гурван килограммтай нь 400-500 төгрөгөөр, 300 граммтай нь 100-200 төгрөгөөр нэмэгдсэн. Манайх өмнө нь Алтантариа гоймон гурван килогрраммтайг нь 7000 төгрөгөөр зардаг байсан бол одоо 7500 төгрөг болсон. Тээврийн зардал 6000 юанаас 60 мянган юань болтлоо арав дахин өссөнөөс өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна. Үнэ нь нэмэгдээгүй бараа гэж бараг алга даа” гэв.
Ийнхүү бүх төрлийн барааны үнэ өсч байгаа нь ард олны амьдралд хүнд цохилт болсон.
Иргэн Ц.Мөнхдалай “Талхны үнэ хоёр, гурван зуун төгрөгөөр нэмэгдчихлээ. Цэцэрлэгийн манаач хийдэг болохоор ямар ч байсан ажилтай байна. Гэвч өдрийн хоолоо авахад хэцүү болж байна” гэв.
Иргэн Ч.Бямбаа “Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхээр 350 мянган төгрөгний тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй юм. Хамгийн их хэрэглэдэг талх, төмс ногоо, ундаа, усны үнэ дор бүрнээ л 200-400 төгрөгөөр нэмэгдчихсэн байна” гэлээ.
Иргэн Б.Сугар “Хоёр гуравхан сарын өмнө 50 мянган төгрөгөөр авчихдаг байсан зүйлийг одоо авч чадахгүй талыг нь л авч байна. Ариун цэврийн цаас, хуурай сальфетка, гурилан бүтээгдэхүүн, махнаас эхлээд юмны үнэ их нэмэгдэж байна. Ингэхээр амьдрал хүнд болж байна. Цалин эсвэл тэтгэврээ нэмж, хүмүүсийн орлогыг нэмэхгүй бол монгол мөнгөний ханш уначихлаа. Карантины үеэр эхнэр ажилгүй болсон. Өмнө нь хоёр хүний цалингаар амьдардаг байсан бол одоо ганц хүний цалин хаанаа ч хүрэлцэхгүй. Зээлүүдээ төлсний дараа гар дээр үлдэх мөнгө асар бага. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү 2.9 хувь байна. Үүнийг хоёр хувьд бариулаад, банкны зээлийн хүүг нэг хувьд бариулбал бидний нуруун дээрээс бага ч болов ачаа хөнгөрнө” хэмээн ярьлаа.
Бид Толгойтын эцсээс хөдөлж Баянхошууны Зээл оров. “Өндөр Гого” хүнсний дэлгүүрийн худалдагч Т.Ариунзаяагаас иргэдийн худалдан авалт, барааны үнийн талаар тодруулсан юм. Тэрбээр “Гурил будаа, боорцогны үнэ нэмэгдсэн. Гэтэл одоо ахуйн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх төлөвтэй байна” гэж ярив. Тэдний дэлгүүр Өгөөжийн боорцог үнэтэй болохоор авдаггүй гэнэ. Өдөрт тогтмол арван хүн зээл бичүүлэх нь энгийн үзэгдэл бөгөөд сарын дотор өрөө төлдөг гэлээ. Тус дэлгүүрт төмс килограмм нь 900 төгрөгөөр буюу хамгийн хямдаар худалдаалагдаж байв. Ийнхүү хойшлох тусам дэлгүүрийн барааны тоо цөөрч, үнэ нь багасч, худалдан авагчид ч цөөрсөөр байлаа.
.jpg)
Мөн өөр нэг дэлгүүрийн эзэн О.Ариунаа “Өргөн хэрэглээний барааны үнэ их нэмэгдэж байна. Захууд бараагаа бөөндөхөө больсон. Хэрвээ одоо байгаа бараагаа бөөний үнээр зарчихвал дараагийн удаа нэг нугалсан үнээр бараа орж ирэх гээд байна. Тийм болохоор бараагаа нэмэгдэлтэй зарна гэдэг болсон. Урьд нь үнээ буулгаад тэдэн төгрөгөөр зарчихаач гэхэд зөвшөөрдөг байсан бол одоо орж ирж байгаа бараа нь үнэтэй болохоор буулгахгүй гэдэг. Энэ бол тээврийн зардал өссөнтэй холбоотой. Хэрэглэгчид супермаркетууд, хотын төвийн дэлгүүрүүд барааны үнэ нэмэгдснийг мэдээд нэмчихсэн байна гэх юм. Хотын захын хороолол болохоор мэдээлэл багатай, бараагаа хуучин үнээр нь зараад байж байна. Манайх талон авдаг хүмүүсийн барааг тараадаг. Хүмүүс ч их зээл авч байна. Зээлээ төлж чадахгүй хүмүүс өөр дэлгүүрээс бараа аваад, намайг харахаараа зугтааж байна. Зарим хоногийн хоолоо ч авч чадахгүй байгаа хүмүүсээс өрөө нэхэж чадахгүй юм. Бид ч бас зарим бараагаа зээлээр аваад урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарна” гэж ярьлаа. Тэрбээр гэр хорооллынхон жимс худалдаж авдаггүй юм. Ихэвчлэн гурил будаа, талх, давсаа л авдаг гэв. Үнэхээр л иргэд жимс худалдан авдаггүй нь илт алим, тоор жимс эхнээсээ муудсан харагдана. Бас амтат чинжүү ч зөөлөрч хорчийжээ.
Иргэдийн амьдрал тоор, чинжүү шиг л "муудаж" байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Засгийн газрын бусад хэрэгжүүлэгч агентлаг, Монголбанкнаас ямар нэгэн арга хэмжээ авахыг хэр удаан хүлээх вэ.
Б.Бадамзул

| Өргөн хэрэглээний барааны үнэ НЭМЭГДЭЖ, иргэд "МОДОО БАРЬЖ" байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |