Долдугаар сарын 12. Өдрийн 12:00 цаг. Улаанбаатар хотоос баруун аймгуудын зүг гарах “22-ын товчоо” ачаалалтай байлаа. Гурван эгнээ замаар цуван, Улаанбаатараас гарахын түүс болсон иргэд машинтайгаа дугаарлана. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч, зохицуулагч А.Батбаатарын мэдээлснээр өглөөнөөс хойш хоёр мянга орчим машин нийслэлэээс гарчээ.

Аймаг орон нутаг руу, аялаж зугаалах бүү хэл Туулын эрэг дээр сэрүүцэж, цэвэр агаарт амрах эрхээ ч хумиулж байсан иргэд энэ баяр наадмын амралтын өдрүүдээр хөдөө тийш яарч байна. Жил бүр хот хоосорч, иргэд амралт, зуслан, орон нутгийн чиглэлд зорчдог ч энэ жил өмнөхөөсөө ч олон хүн замд гарч байгааг албаны хүн хэлэв. Баяр наадмын эхний өдөр гэхэд зөвхөн "22-ын товчоо"-гоор 7000 гаруй автомашин гарчээ. Эндээс нэг автомашинд зорчих иргэдийн тоог бодвол, өдрийн дотор зөвхөн баруун аймгийн чиглэлд 20 мянга орчим хүн нийслэлээс гарч байна гэсэн үг. Ялангуяа баруун зүгт зорчигчдын дайран өнгөрөх үзэсгэлэнт байгальтай нутаг болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгийн зам ачаалалтай байгааг орон нутаг дахь Замын цагдаагийн газраас мэдээлэв. Гурван эгнээ замд, уртаас урт дугаарласан автомашинууд нийслэлээс гарахаар чихэлдэх зуурт хаа нэг, ганц хоёрхон машин л Улаанбаатарын төв рүү нэвтэрч байлаа.
Эл өдрүүдэд орон нутгаас нийслэл рүү нэвтрэх автомашины тоо 100 -130 болж буурчээ. Орон нутгаас ирж буй жолоочдын дархлаажуулалтын гэрчилгээг шалган нэвтрүүлж байв. Харин нийслэлээс гарч буй иргэдийн дархлаажуулалтын гэрчилгээ, ковид тусч, эдгэсэн бол эмчийн магадлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй бол түргэвчилсэн шинжилгээний хариуг шалгаж байлаа. Мөн хамгаалалтын бүсээ зүүж, хүүхдүүдээ зориулалтын суудалд суулган аюулгүй тээвэрлэх, хурд хэтрүүлэхгүй, тайван зорчихыг анхааруулна. Арын суудалд зорчигчдын дийлэнх нь хамгаалалтын бүс зүүгээгүй бөгөөд дугаарлан зогсохоос уйдсан хүүхдүүд цонхоороо толгойгоо гаргаж, гараа унжуулан, орчныг ажих нь эрсдэлтэй санагдлаа. Тиймээс ч Тээврийн цагдаагийн албанаас “Ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд автомашины суудлын бүс тохируулагчийг, аюулгүй зорчих зөвлөмж бүхий стикерийн хамт тарааж, анхааруулга зөвлөгөө өгч байв.

Бага үдийн халуунд урт дараалалд зогсох автомашинтай иргэдэд нэгэн эмэгтэй, залуу хүүгийн хамт хуушуур зарж байлаа. Тэд өнөөдөр анх удаа товчоогоор гарч буй иргэдэд хуушуур зарж байгаа гэнэ. Гарах пост дээр түгжирч байгаа иргэдэд наадмын хуушуур зараад үзвэл яасан юм бэ гэсэн тэдний санаа оносон мэт.
Бүх нийтээр амрах хуультай, нэлээд хэд хоногийн хугацаатай, цалинтай зугаалганы энэ үед товчоо дагасан өөр нэгэн бяцхан бизнес амжилттай явж байна. Тэр бол хонь зарах үйлчилгээ юм. Зуу гаруй хонийг дөрвөн талаас нь хашиж зогсоод зам зуурт нь зарж байлаа. Хээр гадаа очиж хийх шинэ шөл, сайхан хорхогныхоо махыг зам зуураасаа авчих нь амар биз. Тиймээс ч хонь зарж буй хэдийг харсан иргэд засмалаас гарч, шороон замаар тоос татуулан давхиж очоод наймаа хийж харагдана. Энд шүдлэн хонь 190 мянган төгрөгөөр зарж байсан бөгөөд хаанахын хонь гэдгийг асуувал үл наймаачин эр Завханых гэв.

Б.БАДАМЗУЛ
| Бүх нийтийн амралтаар БАРУУН АЙМГУУД РУУ ЗОРЧИГЧ олон байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |