Тулгар төрийн 2030, Их Монгол Улсын 85, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Гэвч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас тэгш ойн баяр наадмаа цахимаар тэмдэглэхээр болоод байгаа юм. Монголчууд биднийг дэлхийд таниулахад чухал нөлөө үзүүлсэн нэг соёл бол Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан. Сүүлийн жилүүдэд хурдан морийг уяж сойход олон төрлийн эм бэлдмэл, нэмэлт тэжээл хэрэглэдэг болоод байгаа билээ. Иймд бид хурдан морины эм бэлдмэл, нэмэлт тэжээлийн үнэ ханшийн талаар сурвалжлахаар “Нарантуул” худалдааны төвийн урд байрладаг малын эмийн сангуудыг зорьлоо.
.jpg)
Биднийг зорьсон газартаа очиход малын эмийн гэсэн хаягтай 10 гаруй газар байлаа. Нарантуул захын эсрэг талын энэ хэсэгт малчдын хэрэгцээт зүйлсийг багтаасан дэлгүүрүүд цөөнгүй байдаг учир хүний хөл ихтэй юм. Гэвч малын эмийн сангууд бараг үйлчлүүлэгчгүй байлаа. Энэ талаар эмийн санчдаас тодруулахад “Уг нь өдийд үйлчлүүлэгч ихтэй, хурдан морины нэмэлт тэжээл хамгийн их борлуулалттай байдаг юм. Даанч наадам хойшилж магадгүй гэсэн яриа гарснаас үдээд хүний хөл татраад байна” хэмээцгээв.
Эмийн сангуудад хурдан морины нэмэлт тэжээлээс эхлээд эм тариа бүр шампунь хүртэл байв. Эдгээр бүтээгдэхүүнүүд Ирланд, АНУ, Англи улсаас ихэвчлэн орж ирдэг байна. Хурдан моринд зориулсан эм бэлдмэл хэрэглэл хамгийн хямд нь зургаан мянган төргөөс эхэлж байв. Харин хамгийн хямд тэжээлийн нэмэгдэл 25 мянган төгрөг. Хамгийн үнэтэй нь 380 мянган төгрөгийн үнэ бүхий хурдан морины зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, амьсгаа задлах, хүч тамир хадгалах гэх олон үйлчилгээтэй шингэн байлаа.
Малын эмийн сан бүрд хурдан морины нэмэлт тэжээлээс гадна нэг зүйл байсан нь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас байлаа. Үнийн хувьд 140-160 мянган төгрөгний хооронд байв.
Хурдан моринд зориулсан нэмэлт тэжээл, эм бэлдмэлийн талаар эмийн санчаас тодруулахад “Одоо уяачид шинжлэх ухаан дээр тулгуурлан бий болсон эрдэс бодис, тэжээл зэргийг хурдан мориндоо өгөх нь элбэг болсон. Тийм учраас манай бүтээгдэхүүнүүд жилийн яг өдийд хамгийн их борлуулалттай байдаг. Гэвч энэ жил борлуулалт муу байна. Манайд хурдан морины хөлний боолтоос эхлээд тамирын витамин, хөл туурайн тос, амьсгаа задлах уушгины бүтээгдэхүүн, уураг амин дэмүүд гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн байгаа” хэмээсэн юм.
.jpg)
Үргэлжлүүлэн түүнээс уяачдын дунд эрэлттэй байдаг бүтээгдэхүүнийг асуухад тэрбээр “Уяачид тамир тэнхээ сэргээх нэмэлт тэжээлүүд мөн хөлний бэртэл гэмтлээс сэргийлэх эрдэс амин дэмүүдийг их худалдан авдаг. Бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа бүтээгдэхүүнүүд шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэсэн зөвхөн адуунд хэрэгтэй эрдэс бодис, амин дэм, эмчилгээ болох зүйлс байдаг учраас дараа нь ямар нэг сөрөг үр дагаваргүй. Тэгээд ч уяачид биднээс яаж хэрэглэх, ямар үйлчилгээ үзүүлэх талаар зөвөлгөө аваад явдаг. Яахав зарим уяачид дур мэдэн авсан бүтээгдэхүүнийхээ тунг хэтрүүлэн хэрэглэдэг юм билээ. Тэр нь сөрөг үр дагавартай.
Мөн ихэнх хүмүүс малын сангуудаар морийг яг уралдахынх нь өмнө тариад мордуулдаг тариа байдаг гэж боддог. Энэ бол ташаа ойлголт. Эмийн сангуудад допингийн төрлийн хурдан моринд сөрөг нөлөө бүхий эм, тариа зардаггүй. Зөвхөн уураг, нүүрс, өөх тос, эрдэс бодис буюу электролитууд, амин хүчил, витамины найрлагатай бүтээгдэхүүнүүд байдаг” гэв. Биднийг ийн ярилцаж байхад нар салхинд борлосон царайтай 50 орчим насны ах орж ирээд “Адууны шар доктор гэж юм байна уу” хэмээн эмийн санчаас асуулаа. Түүний сурагласан адууны шар доктор нь 350 мянган төгрөгний үнэтэй худалдаалагддаг аж. Энэ нь хурдан морины тамир тэнхээг хадгалах үйлчилгээтэй шингэн юм байна.
Хурдан морины хүч тамир хадгалах шингэн аваад явж буй энэ уяачийг Д.Ганболд гэдэг аж. Дунговь аймгийн харьяат бөгөөд 30 орчим жил морь уяж байгаа тухайгаа бидэнд хэллээ. Тэрбээр “Хөдөөний малчин хүний хувьд их ойн жилийнхээ наадамд ганц азарга мордуулах гээд барьсан юм. Наадам намар болсон ч хамаагүй яаж ийгээд морио уралдуулна гэж бодоод явж байна. Ахынх нь хувьд олны жишгээ дагаад уяа мориндоо тэжээл, витамин өгдөг өө. Хуучин цагт ч давхар уяа ховор, өвсний гарц сайн байлаа. Тийм болохоор элдэв тэжээлгүй уралдаж болдог байсан. Энэ жил 600 орчим мянган төгрөгөөр тэжээл, уураг витамин гэх мэт зүйлс авсан. Гэхдээ энэ чинь ганц адуунд мөддөө дуусахгүй ээ. Хойтон уяа эхлэхэд мориндоо өгөх үлдэнэ” гэлээ.
| СУРВАЛЖИЛГА: Хурдан морины нэмэлт уураг бэлдмэлүүд 25-400 мянган төгрөгийн үнэтэй байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |