Наранд хайлж, гялайсан тослог хар замаар түрдэг тэрэг дээр гулууз мах ачсан, цэнхэр хормогчтой шалмаг залуус “Гаднын хүн орохыг хориглоно” гэсэн бичигтэй мах эвдэх хэсэг рүү орж, гарна. Урин дулаан цаг учир хонь, ямааны гулууз мах өөх суусан харагдав. Махны худалдааны томоохон төв болох “Хүчит шонхор” буюу олны нэрлэж заншсанаар Дэнжийн мянга захад махны үнэ ханш хэдтэй байгааг сурвалжлахаар ирсэн нь энэ. Тус зах дээр хөдөө орон нутгаас ирсэн малын махыг ченжүүд дамлан худалддаг. Махны төвлөрсөн цэг болсон энэ захаас иргэд төдийгүй аж ахуйн нэгж, худалдааны төвүүд дайвар болон мах, махан бүтээгдэхүүнээ базаадаг билээ.
Захын зүүн жигүүрт байрлах бог малын махны тасагт цэнхэр халаадтай худалдагч нар “Хонины шинэ мах байна шүү, хямдруулаад авч болно. Нэг килограмм (кг) нь 13 мянгатай байгаа. 12500-д авбал ав” хэмээн өндөлзөн угтав. Энд хонины цул мах нэг кг нь 12500, ястай бол 11500, ямааны мах цул нь 11500 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна. Мөн хонины гулууз махыг яснаас нь салгаж, цул болгож бүхлээр нь зарах бөгөөд нэг кг нь 12300 гэнэ. Нийт жин нь дунджаар 18 кг болдог аж. Ингээд бодвол Хонины цул бүтэн мах 221400 мянган төгрөг болох нь. Махны худалдагч “Мөнгөндөө тааруулаад авч болно шүү дээ. Дундуур нь хуваагаад өгдөг юм. Энэ хавраас хойш махны үнэ ийм байна” гэв. Лангуу тус бүрт нь үнэ нь өөр байх бөгөөд зарим лангуун дээр хонины ястай мах нэг килограмм нь 12500 төгрөгөөр зарагдаж байв. Махны худалдаачид махаа өглөөгүүр өндөр үнээр зарж, үдээс хойш үнээ бууруулдаг байна. Түүнчлэн тухайн өдрийн ханш махны нийлүүлэлт болон ченж нарын тогтоосон үнээс хамааран өөрчлөгддөг аж.
“Иргэд 10 кг мах авдаг байсан бол таван килограммыг авдаг болсон”
Жижиглэнгийн махны нэгэн худалдагчаас махны нийлүүлэлт болон борлуулалт хэр байгаа талаар асуухад “Жилээс жилд л иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Өнөөдөр 200 гаруй кг мах зарах гээд гүйцэхгүй нь бололтой. Иргэд 10 кг мах авдаг байсан бол таван килограммыг авдаг болсон” гэв. Өөр нэг худалдагч “Энэ жил урт хугацаанд хөл хориотой байсан ч махны нийлүүлэлт сайн байна. Харин иргэд хэрэглээгээ орлого мөнгөнө бага байгаагаасаа болоод хэрэглээгээ танасан. Худалдан авах чадвар нь муудаж, 10 килограмм махаар 10 хонодог байсан бол одоо 20 хонодог болсноос ялгаагүй байна” гэсэн юм.
Харин тус захын баруун жигүүрт байрлах бод малын махны тасагт үхрийн мах төрлөөсөө хамаараад нэг кг нь 14-18 мянга, тэмээний мах 11500, адууны мах 14 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Мөн л лангуу тус бүрд төрлөөсөө хамаараад өөр өөр үнэтэй байх аж. Жижиг үхрийн гуяны мах нэг кг нь 14000, нас бие гүйцсэн үхрийнх бол 16500, хаа нь 15500 төгрөг гэнэ. Махны худалдагч эмэгтэй “Үхрийн мах 15-16 мянгатай байсан. Харин ч өнөөдрөөс бууж эхлээд байна. Энэ хаваржин л ийм үнээр зарагдсан шүү дээ” гэж ярингаа хутгаа ирлэнэ. Тус захад үхрийн мах хамгийн багадаа 13500 төгрөгөөр худалдаалагдаж байв. Холбогдох байгууллагаас өнгөрсөн хугацаанд мах болон өргөн хэрэглэний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд тодорхой арга хэмжээ авч ажилласан. Гэвч цар тахлаас болж иргэдийн хэтэвч нимгэрээд байгаа энэ үед махны үнэ ингэж өснө гэдэг хүндхэн даваа.
(2).jpg)
“Хүчит шонхор” захад мах худалдан авахаар сонирхож буй 40 гаруй насны эрэгтэйгээс үнэ ханш хэр боломжийн байгааг тодрууллаа. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг бөгөөд ам бол дөрөв гэнэ. Л.Эрдэнэбаяр “Махны үнэ өсөөд удаж байна. Ер нь хамаг юмны үнэ өсчихөөд байна. Огтхонч буурахгүй байгаа. Үхрийн мах уг нь 14 мянга байсан юм, гэтэл өсчихөж. Хонины мах л харин үнэ нь бага зэрэг буусан бололтой. Ер нь бусад худалдааны төвүүдийг бодвол Хүчит шонхор захад махны үнэ арай илүү үнэтэй байдаг. Хүн олноор үйлчлүүлдэг учир давуу эрхтэй байдаг байх. Нарантуул-2 дээр гулууз мах нэг кг нь 10 мянга гэж байна лээ. Харин Хүчит шонхор захад 10500 төгрөгөөр зарагдаж байна. Одоо нөөцийн мах зарахаа больсон учир жижиглэнгийн мах авахаас өөр сонголтгүй. Ер нь намар идшээ бэлдчихвэл арай хэмнэлттэй юм байна. Манайх ам бүл дөрөв. Өнгөрсөн намар өвлийн идэш гэж шүдлэн үхэр 600 мянгаар авч, бэлтгэсэн. Тавдугаар сард дуусч байна. Жижиглэнгийн мах авч байснаас л илүү хэмнэлттэй юм. Мөн хонины бүтэн мах 200 гаруй мянга болж байна. Ийм өндөр үнээр авснаас амьд хонь авсан нь хамаагүй хямд” гэлээ.
“Махны үнэ улам л нэмэгдээд байна. Килограммын махаар хоногийн хоолоо залгадаг хүмүүст хэцүү шүү дээ”
Харин хонины мах зарж буй лангуун дээр мах авахаар зогсож байгаа ахимаг насны эмэгтэйгээс махны үнэ нэмэгдсэн эсэх, санхүүгийн хувьд хэр боломжийн байгаа талаар асуухад “Ажил хийдэг, санхүүгийн боломжтой иргэд мах худалдан авах чадвартай байгаа. Тэтгэврийн орлоготой бидэнд бол авсан тэтгэвэр нь хаанаа ч хүрэхгүй. Дээрээс нь зээлтэй болохоор тэтгэврийнхээ 30 хувийг л гар дээрээ авч байна. Тийм болохоор ойр зуурын хэрэгцээгээ арай ядан л болгож байна. Ам бүл олон болохоор энэ мөнгө юунд ч хүрдэггүй. Мах авъя гэхээр үнийг нь дийлэхгүй хэцүү байна” гэлээ. Өөр нэг иргэн “Махны үнэ өндөр байгаа болохоор их хэмжээгээр худалдан авч чадахгүй, 1-2 килограммаар нь зөөж байна. Махны үнийг тогтворжуулах талаар төр засгаас ямар ч арга хэмжээ авсангүй. Үнэ нь улам л нэмэгдээд байна. Килограммын махаар хоногийн хоолоо залгадаг хүмүүст хэцүү шүү дээ” гэлээ.
.jpg)
Хүчит шонхор захад хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс ченжүүдэд махаа дамлан худалдаалдаг. Хэнтий аймгаас мах авчирч зардаг эрэгтэй Ц.Б-гээс малын махыг малчдын гар дээрээс ямар ханшаар авч байгааг тодрууллаа. Тэрбээр “Төрлөөсөө хамаараад өөр өөр үнэтэй. Би зөвхөн хонины мах л авч зардаг юм. Тарган хонины махыг нэг кг нь 11 мянга, туранхай, тарга тэвээргэ авч чадаагүй бол нэг килограммыг нь найман мянгаар ченжүүдэд өгдөг. Нэг ирэхдээ 100 гаруй хонины мах авчирч зардаг. Саяхан, хоёр хоногийн өмнө хот ороод ирсэн. 130 гаруй хонины мах өглөөдөө дууссан. Малын мах 3-4 хүний гар дамждаг учир хувь хүнд өндөр үнэтэй зарагддаг. Махны нийлүүлэлтийн хувьд хэвийн байгаа. Өглөө 07:00-08:00 цагийн үед Хүчит шонхор зах бужигнаж байдаг шүү дээ. Олон хүн хөдөөнөөс авчирсан махаа энд бөөнддөг” хэмээн ярилаа. Энэ мэт малын мах малчдын гар дээрээс 8000 төгрөгөөр зарагдсан бол энэ үнэ нэг дахин нугалагддаг байна. Ингэснээр иргэдийн гарт өндөр үнээр зарагддаг аж.
| ҮНЭ ХАНШ: Махны үнэ “МАГНАГ” болж, ТЭНГЭРТ ХАДЛАА |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |