Ганц хүүгийнхээ алтан шарилд ч хүрч чадахгүй, арга ядахдаа "Улаанбаатар буян" компанийн цементен хашаанд мөргөж байсан аавын зургийг уншигч та санаж байгаа биз ээ. Түүнээс хойш олон аав хүүгээсээ, охиноосоо өнчирч хоцорлоо.
“Буяны хөсөг” гэсэн бичигтэй машин дотроос битүү баглаж, цагаан өнгийн хамгаалалтын хувцас өмсгөж, эргэн тойрон хүлсэн ковидтой цогцосыг өвчтөн зөөдөг тэргэн дээр ачлаа. Ариутгагч, ачигч нар тэргээ түрээд хөдлөхөд хоёр охин “Ааваа үүрд хайртай шүү. Ааваа сайн яваарай” хэмээн цурхитлаа уйлах. Араас нь нэг эмэгтэй “Ганцхан удаа царайг нь харуулаач дээ” гээд газар сөхрөөд унав. Талийгаачийн ах, дүү нар бололтой 10 гаруй хүн уйлалдаж, цогцос чандарлах зуухны хаалга чигтээ сүү өргөж зогсоно. Мөн үүнээс гадна хоёр ч гэр бүлийнхэн ХӨСҮТ-ээс ирж буй буяны хөсгийг хүлээж зогссон юм.
Аавынхаа алтан шарилд ч хүрч чадахгүй, эмнэлгийн хаалгаар орсон цагаас нь хойш царайг нь харж, хоолойг нь сонсоогүй охид ийн хашааны цаанаас аавтайгаа салах ёс хийж буй нь энэ. Хайртай хүнийхээ мөрийг нь ч түшэж чадалгүй, хорвоогоос явсан царайг нь ч харах эрхгүй ах дүү нарынх нь дүр зургийг “Улаанбаатар буян” компанийн гадна талбайгаас харлаа. Шарил ачсан буяны хөсгийг харж, талийгаачийнхаа хайрцганд хийх эд зүйлийг хар торонд хийгээд, сүүлчийн замд нь үдэхээр тэд “Улаанбаатар буян” компанийн цементен хашааны буланд өөрийгөө барьж ядан зогсоно. Охин нь аавынхаа хөргийг хүрэн бор жаазанд хийж, цэнхэр өнгийн хадганд ороон алхаж байлаа. Харин нэг охин шарил ачсан машины зургийг авч, бичлэг хийж байсан юм.
Бид “Улаанбаатар буян” компаний гадна талбайд зургадугаар сарын 4-нд буюу коронавирусийн халдвараар хамгийн олон хүн нас барсны маргааш нь очсон нь энэ. Номын дуу цуурайтаж, цаг тутамд машин холхилдож, арц хүж хөндий дүүрэн уугиж байлаа. “Буяны хөсөг” гэх бичигтэй хар өнгийн машин “Улаанбаатар буян” компанийн төв хаалгаар орж, хамгийн баруун талд байрлах цогцос чандарлах зуухны үүдэнд очиж зогсдог юм байна. Цагаан өнгийн хамгаалалтын хувцас өмсөж, цэнхэр савтай ариутгалын бодис үүрсэн таван ариутгагч буяны хөсгийг тосож, жолооч нь бууж ирээд, албан бичиг бололтой цагаан цаас өгөөд, ачиж ирсэн цогцосоо “тушаадаг” аж.
Талийгаачийн гэрийнхэн буяны хөсгийн арын хаалга онгойхыг, аавынхаа цогцсыг харахыг сэтгэл түгшин хүлээж, талийгаачийнхаа хайрцган дотор хийх эсгий, аяга, идээ будаа гэх мэт зүйлийг уутанд хийн “Улаанбаатар буян” компанийн хашаан дээгүүр сарвайна. Мөн хадаг өгч “Биенээс нь уяад өгөөрэй” хэмээн гуйж байгаа харагдав.
Амьдралынх нь түшиг тулгуур, ноён оргил болсон аавынхаа алтан шарилыг мөн эсэхийг ч харах эрх тэдэнд үлдээгүй. Хамгаалалтын цагаан хувцсанд эргэн тойрон боосон цогцсыг аавыгаа л гэж итгэхээс тэдэнд өөр сонголт байхгүй нь дэндүү харамсалтай.
Коронавирусийн халдвараар нас барсан иргэдийг чандарлаж, цогцсыг нь хайрцаг, бунханд хийх хоёр сонголттой аж. Хүмүүс ихэнхдээ хайрцганд хийж, газарт оршуулах сонирхолтой байгаа гэнэ. Тэд талийгаачийгаа “Улаанбаатар буян” компанийн ногоон байшин руу орсны дараа эргэн эргэн харсаар машиныхаа зүг алхаж одов.
Нэг л өдөр хаанаас ч хамаагүй халдвар авч, хайртай хүнтэйгээ эргэж уулзахгүй ч байж мэдэх цаг хугацаанд амьдарч байгаа иргэн та бид өөрсдийгөө өөрөө л хамгаалж чадна шүү. Ковид бол аюулт цар тахал гэдгийг ойлгож, хэн нэгэнд найдалгүй өөрийгөө, хайртай бүхнээ эрсдэлээс хамгаалаарай. Хайртай хүнийхээ баруун өвдөгнөөс ч адис авч чадахгүй, эргэн төрөхөд нь таних тэмдэг ч тавьж чадалгүй, харуусал, гунигаар дүүрэн одож байгаа 300 гаруй айлын зовлонг дахиж хэн ч битгий амсаасай...
| СҮҮЛЧИЙН ЗАМ-II: “ААВАА,ҮҮРД ХАЙРТАЙ ШҮҮ” |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |