Эргэлт.мн мэдээллийн сайт “Ажлын ширээ” булангийнхаа ээлжит дугаарт Монгол анагаах ухааны салбарын төлөөллүүдийг урьж, оролцууллаа.
Энэ удаагийн дугаарт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэл зүйн төвийн мэдрэлийн мэс заслын эмч С.Алтан-Очир, “Индранил Дентал Групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүд, нүүр, ам, гажиг заслын эмч Б.Жаргалмаа, Анагаах ухааны магистрант, чих, хамар, хоолойн мэс заслын эмч Б.Энхчимэг нар оролцсон юм. Уншигч та бүхэнд тэдний дотоод мөн чанарыг тодорхойлж, хамгийн чухал орон зай нь болсон ажлын ширээг нь танилцуулъя.

Би 2007 оноос хойш Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж байгаад 2020 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжин ирсэн. Мэдрэлийн мэс заслын эмчээр 15 дахь жилдээ, энэ ажлын ширээн дээрээ хоёр дахь жилдээ ажиллаж байна.
Олон хүн “Ажил бол хоёр дахь гэр” гэж ярьдаг. Тийм ч учраас ажлын ширээ нь тухайн хүний дотоод мөн чанар, хандлагыг тодорхойлно. Ажлын ширээн дээрээ олон юм овоолсон хүнийг хараад би олон ажлыг амжуулдаг хүн байна гэж боддог. Харин эмх цэгцтэй хүнийг нямбай зан суусан, ажлын ширээгээ муухай авч явдаг хүнийг хайнга гэж боддог юм.

Харин миний хувьд өөртөө урам зориг өгдөг зүйлсийг ажлын ширээн дээрээ байлгах дуртай. Яагаад энэ мэргэжлийг сонгосон, ямар зорилго биелүүлэх гэж яваагаа мартахгүйн тулд байлгадаг.
Ажлын ширээн дээрх зүйлсээсээ хамгийн их нандигнадаг зүйл бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла багшийн минь цээж баримал. Ж.Хайрулла багш мэдрэлийн мэс заслын салбарын төлөө 50 гаруй жил зүтгэхдээ Монгол Улсад мэдрэлийн мэс заслын албыг үүсгэн байгуулсан үндэсний анхны мэргэжилтэн. Ж.Хайрулла багшаас өмнө Монгол Улсад тархи, мэдрэлийн мэс засал хийж байсан. Харин Ж.Хайрулла багш энэ мэргэжлийг гаднын оронд бүрэн дүүрэн эзэмшиж ирээд Монгол Улсад системтэйгээр хөгжүүлж, мэдрэлийн мэс засал манай оронд хөгжих үндэс суурийг нь тавьсан. Ажлын ширээн дээрээсээ Ж.Хайрулла багшийнхаа цээж баримлыг хараад “50-60 жилийн өмнөх тэр хүнд, хэцүү цаг үед ямар нөхцөл байдал дунд мэс засал хийдэг байсан бол оо” гэж бодож, эргэцүүлэх дуртай.

Эмчийн ажил ганцхан эмчийн нуруун дээр байдаг биш шүү дээ. Эмнэлэг дотор хэрэггүй мэргэжил гэж ганц ч үгүй. Сувилагч, үйлчлэгч, сантехникч гээд бүх хүний үйлс, хөдөлмөрөөр эмнэлгийн ажил бүтэмжтэй байдаг тул бусад эмч, ажилтнуудынхаа надад дурсгасан зүйлсийг ажлын ширээн дээрээ байлгах сайхан санагддаг.
Би бараг өдөр бүр “Хүнд гэм, хор хүргэхгүй байх юм сан” гэж боддог. Мэс заслын эмч үргэлж ур чадвараа дээшлүүлж, илүү мэдлэг, чадвартай болохын тулд мэргэжлийн номтойгоо нөхөрлөх хэрэгтэй. Тийм ч учраас би мэс заслын эмчийн ширээн дээр мэргэжлийн ном зайлшгүй байх ёстой гэж боддог юм.

Миний хамгийн сүүлд уншиж, судалсан ном бол тархины туршилтын мэс заслын тухай орос ном бий. Тэр номыг ОХУ-ын Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч нь залуу эмчтэйгээ хамтарч бичжээ. Номонд тархины туршилтын мэс заслыг хэрхэн хийвэл зохимжтой, ямар хугацаанд хийвэл үр дүн үзүүлдэг талаар өгүүлсэн байдаг. Туршилтын мэс засал гэхээр хүн дээр туршаад байхыг хэлэхгүй. Үүнд дуураймал орчныг хэрхэн бий болгох, ямар тоног, төхөөрөмж хэрэглэх, багажаа бодит орчинтой яаж нийцүүлэх зэрэг орно. “Симуляционный тренинг в нейрохирургии” номыг уншаад Улсын нэгдүгээр төв эмнэлэгтээ туршилтын мэс засал хийдэг өрөө, тасалгаатай болж, энэ тухай эмч нартайгаа хуваалцаж, нийлүүлье гэсэн бодолтойгоор судалгаагаа үргэлжлүүлж байна. Харин хамгийн сүүлд БНСУ-ын Гавлын суурь хэсгийн хавдрын мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс надад мэдрэлийн мэс заслын практик ном явуулсан. Удахгүй тэр номоо судлах талаар л бодоод байна.
Мөн зав, чөлөө гаралгүй байсаар ажлын ширээн дээрээ авчирч чадаагүй багш нартайгаа авахуулсан зургуудаа цаг, боломж нь таарахаар авчирч, ажлын ширээндээ өнгө оруулах бодолтой. Эмч хүн бүр өвчтөнийг анагаах, зовлонгоос салгах эрхэм зорилготой. Харин зорилго дээр нь хувь хүний үзэл санаа, философи ч бий. Манай Ж.Хайрулла багшийн хэлснээр “Жанжин шугам” гэж байгаа юм. Багш нарынхаа хэлсэн үгс, үзэл санааг нь мартахгүйн тулд багш нартайгаа авахуулсан зургуудаа эрхэмлэдэг.




Одоогоос таван жилийн өмнө “Индранил Дентал Групп” ХХК-ийг охиныхоо нэрээр нэрлэж, үүсгэн байгуулалцаж байлаа. Харин “Индранил Дентал Групп” шинэ оффистоо шилжиж, би ч шинэ ажлын ширээндээ ирээд 1.5 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Анх компаниа байгуулахаар гуравхан сартай жоохон охинтойгоо хамт засварын ажлаа хийж байлаа (инээв). Компани өргөжихийн хэрээр оффистой болох ажлын ачааллаа ихэсгэх шаардлага гарсан. Өмнө нь эмнэлэг дотроо оффистой. Тэгээд нэг ажлын ширээг олон эмч дундаа ашигладаг байлаа. Харин сүүлийн үед санхүү, баримт бичгийн ажил ихсэж, мэргэжлийн ажлаа багасгаад долоо хоногт 1-2 л үзлэг хийж байгаа. Ажлын ачаалал их үед олон цагаар ажлаасаа гарахгүй байх тохиолдол бий. Тийм үед зориулаад ажлын ширээндээ түргэн хоол, өл дарах юм хадгалдаг.

Би ажлын ширээн дээрээ юм цуглуулах дуртай төрлийн хүн. Гэхдээ цуглуулсан зүйлс дотор минь хэрэггүй зүйл нэг ч үгүй. Шүд, нүүр, ам, гажиг заслын эмч хүн рентген зураг уншиж, өвчтөнийхөө гажгийг засахын тулд хэдэн миллиметр, градус эргүүлэхээ мэдэхийн тулд зурна. Сүүлдээ бүр стрессдэж, ядрахаараа түүнээсээ салахын тулд өвчтөний согогын үзлэг хийж, зурдаг болсон. Эмнэлэг, ажлын ширээ минь миний хувьд хамгийн тав тухтай чухал орон зай.

Ажлын ширээн дээрх хамгийн нандигнадаг зүйл минь миний үзэгнүүд. Би олон төрлөөр гардаг үзэг цуглуулах дуртай, түүндээ ч хайртай. Ажил дээр хориглодог зүйл бол “Надаас өөр хүн миний үзгийг зөвшөөрөлгүй авч болохгүй” (инээв). Мөн Дэвид Ч. Спрингс, Жон Б.Чэмберсийн “Эмнэлгийн яаралтай тусламж” номыг ширээн дээрээ байлгах дуртай. Удахгүй 2022 оны товч хуанли авч, ширээгээ чимэглэх бодолтой л байна даа (инээв).




Чих, хамар, хоолойн мэс заслын эмч мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. “Марал” эрүүл мэндийн төвд өрөө түрээсэлж, хувиараа ажиллаад гурван жил боллоо.
Би ажлын ширээнийхээ сандалд их харам хүн (инээв). Өөрийн багаждаа хүний гар хүргэж, сандал дээр минь өөр хүн суухад ир дургүйлхдэг. Миний ажлын ширээний юманд өөр хүн хүрэхээр л болохоо больчихсон юм шиг санагдаад байдаг юм. Эмчийн үр бүтээмжид ажлын ширээ маш их нөлөөтэй. Ялангуяа эмч хүн ажлын ширээн дээрээ хамгийн чухал мэргэжлийн зүйлсээ байлгаж байж л ажиллаж чадна.

Харин бусадтай харьцуулахад би ажлын ширээн дээрээ ном өрөөд байх дуртай биш. Мэргэжлийн түвшний онолыг л номноос харахаас бусад зүйлсийг интернэтээс харж болдог болсон үе шүү дээ. Өнөө цагт цаасан хэвлэлээс илүүтэй дижитал технологийг ашиглах нь ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн компьютероо ашиглаж өвчтөндөө өвчнийх нь талаар илүү товч, тодорхой ойлгуулж болно.

Гэхдээ эмчийн ширээн дээр зайлшгүй байх зүйл бол үзэг, цаас гэж боддог. Эмч хүн тохиолдож болох зүйлийг урьтаж мэдэх биш. Цахилгаан тасарч аль эсвэл өөр ямар нэг шалтгаанаар интернэт, компьютер ашиглах боломжгүй болсон үед үзэг, цаастайгаа байвал өвчтөндөө тусалж чадна. 13 жил чих, хамар, хоолойн мэс заслын эмчээр ажиллахдаа өөрөөсөө холдуулж, салгаж үзээгүй зүйл минь үзэг, эмийн жор бичих цаас хоёр.



| АЖЛЫН ШИРЭЭ: Эмчийн ширээн дээр юу байдаг вэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |