Манай улс хадлангийн 1.7 сая га талбайтай. Энэ жил 60.2 мянган тонн өвс, 15.8 мянга гаруй тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөө гарсан байдаг. Энэ нь өнгөрсөн жилийнхээс өвсний хэмжээ хоёр, тэжээл гурав дахин их аж. Хадлангийн гол бүс болох Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Булган, Төв аймгийн хадлан бэлтгэлийн ажил хэр ахицтай байгаа талаар сурвалжиллаа.
Хэнтий аймагт хадлан бэлтгэл 66 хувьтай байна
Зүүн бүсийн аймгуудад энэ зун бороо хур их орсон. Гэсэн ч өвсний гарц муу, сийрэг байгаа тул өвс тэжээл, хадлан бэлтгэл сайнгүй байгаа аж. Хэнтий аймгийн хувьд энэ намар аюулгүйн нөөцөд 900 тонн өвс, 200 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 3600 тонн өвс, 900 тонн тэжээл, нийт аймгийн хэмжээнд 4500 тонн өвс, 1100 тонн тэжээл тус тус бэлтгэхээр шийдвэрлэжээ.
Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга н.Гантогтохоос хадлан бэлтгэлийн ажил хэр явцтай байгаа талаар тодруулахад “Энэ жил 130 мянган тонн хадлан бэлтгэхээс 87 мянгыг хураалаа. Ерөнхийдөө 66 хувийн явцтай байгаа. Энэ зун бороо их орсноос үүдэж хадлан бэлтгэл удаашралтай байна. Хүмүүс зүүн аймгуудаар бороо их орсон учир өвсний гарц, шим сайн байгаа гэж байна. Яг үнэндээ өвсний шим, гарц тийм ч сайн биш байна” гэв.
Хадлангийн нөөц багатай Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймагт Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Батширээт сумдаас хадлан, гар тэжээл бэлтгэж олгох шийдвэр Засгийн газраас гарсан. Тэгвэл эдгээр аймгаас нэг нь ч Хэнтий аймгаас хадлан бэлтгэх гэрээ байгуулаагүй аж. Харин тус амйгийн Галшар, Баянхутаг сумаас, Дархан, Бор-Өндөр сумд, Норовлин, Батноров сумаас, Баянмөнх, Баян-Овоо сумаас тус тус 500 га, нийт 2000 га талбайд хадлангийн гэрээ байгуулж, хадлан бэлтгэж байгаа юм.
М.Дашдулам: Хадлангийн гарц өнгөрсөн жилийг бодвол муу байна
Төв аймгийн малчин, мал бүхий иргэд энэ жил 138.2 мянган тонн хадлан, 36.1 мянган тонн гар тэжээл бэлтгэнэ. Мөн Засаг даргын аюулгүйн нөөцөд 600 тонн өвс, 150 тонн тэжээл нөөцлөх, сум болгон 150 тонн өвс, 40 тонн тэжээл нөөцлөх ёстой. Тэгвэл тус аймгийн хадлан бэлтгэлийн ажил өнгөрсөн лхагва гарагийн байдлаар 36.3 мянган тонн өвс бэлтгэжээ. Төв аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга М.Дашдулам “Аймгийн хэмжээнд хадлангийн бэлтгэл ажил 30 гаруй хувьтай явж байна. Нийт 27 сумын 11-ээс нь хадлан бэлтгэж байгаа.
Түүнчлэн том оврын трактор 200 орчим, бага оврын трактор 612, автомашин 459, гар хадуур 722, морин хадуур 50 гэх зэрэг техниктэйгээр хадлан бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байна. Зургаан сумын 40 орчим хадлангийн салаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас хадлан бэлтгэж байгаа. Хадлангийн ургац, өвсний гарц тийм ч сайн биш байна. Намаржаа гайгүй байгаа ч гэсэн зарим сум гантай, өвс ногоо ургаагүй, ургасныг нь мал идэх боломжгүй. Яагаад гэвэл, халгай, шарилж, таана, хөмүүл зэрэг ургамал голцуу ургасан” гэв. Тус аймгийн хувьд Аргалант, Батсүмбэр, Жаргалант, Цээл, Угтаал, Өндөр-ширээт зэрэг сум өнгөрсөн жилийн үлдэгдэл 100 орчим тонн өвс байгаа гэх бөгөөд нөөцөлсөн өвсөө энэ хаврын мал төллөх үеэр бүх суманд олгосон аж.
н.Шинэцэцэг: Өвсний эрэлт их байгаа учир өндөр үнэд хүрэх магадлалтай
Дорнод аймгийн хувьд хадлангийн бүсийн 40 орчим хувийг эзэлдэг. Тэгвэл энэ жил тус аймгийн хувьд одоогийн байдлаар малчдын түвшинд 44 мянган тонн өвс, 75 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 0.5 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэрэжилтэн н.Шинэцэцэг “Малчдын түвшинд 89.9 мянган тонн өвс бэлтгэхээр шийдвэрлэсэн. Одоогоор бэлтгэл 34 хувьтай явж байна. Өвсний гарц шингэн, унац муутай, харахад ногоон ч шим нь тун тааруу. Баруун аймгуудад зуншлага муу байсан учир манай аймгаас өвс их бэлтгэж байгаа. Нөгөөтэйгүүр энэ нь өвс, тэжээлийн эрэлт их байна гэсэн үг.
Тийм учраас өвс, тэжээл үнэд орох магадлалтай байна. Манай аймгийн хувьд хадлангийн газар дээр нэг боодол өвс 5-6 мянга, дамлагдаад 10-15 мянган төгрөгийн үнэд хүрч байна. Манайхаас Багануур дүүрэг, Архангай, Хэнтий, Төв аймаг хадлан бэлтгэж байна. Өнгөрсөн жил хадлан бэлтгэл 90 гаруй хувийн биелэлттэй байсан” хэмээн ярив.
Өнгөрсөн зун Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр хур тунадас харьцангуй бага орсон учир бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага муу, хадлангийн нөөц тааруу байгаа. Үүнтэй холбоотойгоор говийн бүсийн аймгууд хадлан, өвс тэжэээлийн бэлтгэлээ сайн хийх шаардлагатай байгаа аж.
Тиймдээ ч хадлангийн голлох бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас хадлан бэлтгэж буй. Тэгвэл зүүн гурван аймагт бороо хур их орсон ч өвсний гарц муу, шингэн, сийрэг байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймдээ ч хадлангийн бүс нутагт ногоо муу гарсан учир, өвсний эрэлт их, нийлүүлэлт тааруу байгаа тул өвс, тэжээлийн үнэ өсөх магадлал өндөр байгаа юм. Тухайлбал, хадланчаас малчдын гарт хүрэх өвсний үнэ 5000 төгрөгөөр нэмэгдэж 10-15 мянган төгрөг болж байна.
| Зүүн аймгуудад хадлангийн гарц муу байгаа тул өвс, тэжээл үнэд орох нь |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |