• Өнөөдөр 2025-04-21

Замын-Үүдээс Улаанбаатар руу 26 тонн ачаа ачиж явсан автомашин шатжээ

2021-05-31,   6289

Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд дараах дуудлага мэдээлэл бүртгэгджээ.


  • Дорноговь аймгийн Сайншанд сумын IV дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 22:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрх 26 тонн ачаа шатаж байсныг хоёр цаг 30 минут ажиллаж унтраасан байна.

 

  • Говь-Алтай аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, Цээл сумын төв, Жаргалт багийн оршин суугч иргэн Ц-ийн дөрвөн ханатай гэр бүрэн шатжээ. Энэ тухай дуулага тавдугаар сарын 30-ны 15:00 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.  

 

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 16:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид найман км замыг туулан 16:11 цагт очиж иргэн Э-ын 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.

 


Замын-Үүдээс Улаанбаатар руу 26 тонн ачаа ачиж явсан автомашин шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-01 10:06:46
    Зочин : Аюул аюул сэрэмжтэй байх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-31 20:03:44
    Зочин: Вольво гэж бич .Волва шинэ бренд үү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188