Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I, II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ. Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон гардан авсан Э.Бурмаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.
–Ийм сайхан өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ шагналыг хүртсэндээ баяртай байна. “Эхийн алдар” одон бол ээжүүдийг үнэлж байгаа хамгийн том шагнал гэж боддог. Энэ бол ямар ч мөнгө төгрөг, материаллаг зүйлстэй харьцуулшгүй. Яагаад гэвэл ээжүүд хүүхдүүдээ өсгөхийн тулд амьдралынхаа бараг тэн хагасыг зарцуулдаг шүү дээ. Энэ гавьяаг төрөөс үнэлж байгаад би маш их баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа авсандаа туйлын баяртай байгаа. Ялангуяа ээжүүдийг ялгахгүйгээр бүгдэд нь энэхүү шагналыг Төрийн ордонд гардуулж байгаад маш их баярлаж байна. Энэ бол ээжүүдэд үзүүлж буй хамгийн том хүндэтгэл. Ээж хүн гэдэг өдөр болгон завгүй байдаг. Гэхдээ түүндээ хэзээ ч гомдоллодоггүй.
Нэг өдөр өөрсдийгөө гоёод Төрийн ордноос шагналаа авч, хүндэтгэл үзүүлэх мөчид “Би маш хариуцлагатай ажил хийсэн хүн юм байна” гэж бодогдож байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бид бүгдийг хүлээн авч, “Эхийн алдар” одонг гардуулсанд баяртай байна. Нийт ээжүүдийн өмнөөс дахин баярлалаа гэж хэлье.
-Эх хүн байхын хамгийн сайхан зүйл юу вэ?
–Үртэй хүн баян гэж ярьдаг шүү дээ. Би өөрөө айлын ганц охин байсан. “Ганцаас газар дүүрлээ” гэж ээж минь ярьдаг. Тийм болохоор зургаан хүүхэдтэй болсондоо маш их баярладаг.
-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?
-Хамгийн түрүүнд бодож явдаг зүйл бол үр хүүхдүүдээ сайн хүн болж төлөвшөөсэй гэж л бодож явдаг даа. Хүн чанартай хүн болох ёстой. Хүн болсон цагт дараа нь эрдэм мэдлэг, боловсролыг олж авч чадна.
-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.
-Хамгийн хэцүү зүйл бол хүүхэд өвдөх. Хүүхэд өвдөхөд ээж нь дагаад өвддөг, хямардаг. Яах бол гээд хүүхдийнхээ төлөө нойргүй хонодог. Олон хүүхэд төрүүлэхээр эмч, багш, сувилагч, тогооч гээд бараг бүх ажлыг өөрөө хийж чаддаг болдог юм байна. Хэр баргийн юманд түүртэхээ больчихсон доо. Олон хүүхэд гоё шүү дээ. Том нь бага дүүгээ өсгөчихдөг. Одоогийн нийгэмд хүүхэд өсгөх хэцүү л дээ. Хүүхдүүдээ сайн хүн болгохын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, үлгэрлэж л харуулдаг даа аав ээж хоёр нь.
-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?
–Хүүхэд өсгөхөд би ганцаараа зүтгэдэг юм биш. Би төрдөг боловч ээж, хадмууд маань тусална. Хамгийн гол нь, ард нь найдвартай аав гэж хүн байдаг. Хань минь хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг. Хүүхэд өсгөхөд зөвхөн идэх хоолноос гадна боловсрол, суурь хүмүүжил, хариуцлага зэрэг маш олон чухал зүйл бий. Бид нар өөрсдөө ямар хүн байна хүүхдүүд маань түүнийг л дагаж хүмүүжнэ. Тийм болохоор бид өөрсдөө хөдөлмөрч байх хэрэгтэй шүү дээ. Би 1-14 насны гурван охин гурван хүүтэй. Одоо дөрөв нь Ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Нэг нь цэцэрлэгт, нэг нь гэртээ байна. Би хүүхдээ өөрөө гардаж өсгөхийг чухалчилдаг. Ажил хийгээгүй 15 жил гэртээ хүүхдээ харж байгаа ч энэ бол миний үр хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог. Ээж нь өөрөө хүүхдээ харах нь хүүхэд хүн болж төлөвшихөд хамгийн чухал зүйл.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Э.БУРМАА: “Ганцаас газар дүүрлээ” гэж ээж минь ярьдаг болохоор зургаан хүүхэдтэй болсондоо их баярладаг |
|
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |