• Өнөөдөр 2025-04-21

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2021-05-29,   573

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан. Энэ дагуу Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон хүртсэн иргэдийн шагналыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар гардууллаа.
 
Шагнал гардсан иргэдэд  хандаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төрийн хүндэт дээд шагналыг гардан авч байгаа нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд та бүхэндээ ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, эрүүл энхийг хүсэн ерөөе. Ковидгүй зуны төлөө бид хүчээ нэгтгэн зүтгэж байгаа. Дэлхийн хүн төрөлхтөн цар тахлын өмнө өвдөг сөхөрч байгаа энэ хүнд цаг үед хамтдаа зүтгэж, аюулт өвчний ард гарч эхэлж байна. Та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.
 
Алтангадас одон хүртсэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ахмад ажилтан Д.Нацаг “40 гаруй жилийн хөдөлмөрийг минь төр үнэлсэнд маш их баяртай байна. Намайг өдий зэрэгтэй явахад маань тусалж, дэмжиж байдаг ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, үр хүүхдэдээ маш их баярлалаа. Мөн Улсын хоёрдугаар эмнэлгийн хамт олондоо 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье” гэсэн юм.

Төрийн дээд одон, медаль гардууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188