Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын Засгийн газрын гишүүд, бусад холбогдох албаны хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх салбарт 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажиллалаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлууд, гарах үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон сайд нарын асуултад холбогдох албан тушаалтнуудын хамт хариулж, тодорхой мэдээллүүдийг өгөв. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай тогтоосон Онцгой дэглэмийн үед олборлолт, борлуулалт, тээвэр, бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн 4 багц ажлын хүрээнд нийт 10 ажил төлөвлөж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгааг танилцуулсан бөгөөд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн 2025 хүлээгдэж буй гүйцэтгэл 20 орчим хувиар нэмэгдэх боломжтойг хэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Түр ачих талбай, Тавантолгой өртөө, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хариуцсан инженер техникийн ажилтнуудаас холбогдох мэдээлэл авч, үүрэг чиглэл өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Тавантолгой бол стратегийн орд газар. Мөн “Эрдэнэс Тавантолгой” нь стратегийн ач холбогдолтой компани. Монголын ард иргэд 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшдэг компани учраас төр, ард иргэдийн төлөөллийг хангах зорилгоор Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг тус компанид томилсон. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт багийн гишүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Зам тээврийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Нийслэл дэх төрийн аудитын газрын төлөөллүүдийг оруулсан бөгөөд тус багт ажил сайжруулах дараах үүрэг даалгавруудыг өгч байна. Нэгдүгээрт, ард түмний мэдлийн компанийн сахилга дэг журмыг чангатгаж, зардлыг бууруулах, хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд ТНАЛТ, нүүрс баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг шийдвэрлэх, салбар яамд хоорондын алдагдсан уялдаа, холбоог засах хүрээнд АТГ-ын ажлын хэсэг ажиллуулж, хууль хяналтын байгууллагаар үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх, гуравдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах, дөрөвдүгээрт, ашиггүй гэрээ хэлэлцээрүүдийг шалгах, үүсэн хүндрэл чирэгдлүүдийг арилгах, ингэснээр ойрын хоёр жилд нүүрсний экспортыг 50 хувиар нэмэгдүүлэх чиглэл баримталж ажиллах юм. Дүгнэж хэлбэл, авлигагүй эрүүл засаглалтай, үр ашигтай ажилладаг компани байх гурван сарын хугацаатай даалгавар өгч байна” гэв.
| МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАЛАА |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |