Нийслэлийн онцгой комиссоос “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулах төлөвлөлтийг орон зайн мэдээллийн нэгдсэн системд оруулж, бэлэн болгосон талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвд 18001200 утас ажиллаж байгаа бөгөөд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой дахин зохион байгуулалтад шилжсэн гэдгийг албаныхан онцолж байна. Үүнтэй холбоотой иргэд найман сувгаар мэдээлэл хүлээн авах боломжтой болжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хамгийн гол асуудал нь хүнс тэжээлийн түгээлт болон мал амьтны өвс, тэжээл олгох, авто тээврийн товчоодын орж, гарах хөдөлгөөний мэдээлэл чухал байдаг. Урьд нь хүний амь эрсэдсэн асуудал ч бий.
Иргэдийг шуурхай мэдээллээр хангах үүргийг хот хүлээсэн. Нэгдсэн дататай болсноор санал, хүсэлтийг авч ажиллах боломж бүрдсэн. Дүүрэг, хороон дээр асуудал гарсан тохиолдолд ямар схемээр ажиллах вэ гэдэг датаг ЭМЯ руу хүргүүлэх ёстой. Тухайн хорооны иргэн нэртэйгээ цаад талдаа нууцлалтайгаар харагдана.
Иргэдийн нууцлал дээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Орон зайн дүн шинжилгээний баазтай болж, холбогдох яам руу хүргүүлэхэд бэлэн болсон. Интернэтийн хурдны хүчин чадлыг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Суурин болон явуулын шинжилгээ авах 210 цэг байна.
15100 төрийн алба хаагч шинжилгээ авах ажилд ажиллахад бэлэн байгаа. ЭМЯ, ХӨСҮТ хоёрын лабораторийн хүчин чадал дээр жаахан санаа зовж байна. Хийх ёстой ажлаа хүн бүр мэдэж байгаа учир, шуурхай арга хэмжээ авч байгаа.
Иргэд дэлгүүр ажиллахгүй зэрэг мэдээлэлд төөрөгдөж байна. Иргэдэд маш ойлгомжтой, энгийн байдлаар мэдээлэл хүргэх нь чухал байна. Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комисс хоорондын уялдаа холбоог маш сайн хангаж өгөх хэрэгтэй” гэлээ.
Д.СУМЪЯАБАЗАР: УОК, НОК хоорондын уялдаа холбоог маш сайн хангаж өгөх хэрэгтэй |
|