Хотын дарга асан Д.Сумъяабазар “хор”-оо найруулаад эхэлжээ. Тусгаар тогтнолын ордон руу шургахаар шударч байна гэсэн үг л дээ. Улс төрөөс “арчигдаж”, унтаа байдалд байсан түүнийг МАН-ын генсекийн суудал сэрээжээ. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гээд зүтгэж, зүүдэлж байна, сүүлийн өдрүүдэд. Тэгвэл бид энэ удаад Хотын дарга асан Д.Сумъяабазарыг Тусгаар тогтнолын ордон руу бус, хорих анги руу “ачих” хангалттай баримтуудыг цувралаар хүргэхээр бэлтгэлээ.
БНХАУ-ын ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north industries Cod” гэх компани бий. Үнэндээ, пэлхий дахинаа “Norinco group” гэх нэрээр нь таньдаг. Тэгвэл “Norinco group” өдгөө Монголд нүүрсний салбарын гол тоглогч буюу олборлогч, дамжуулагч, борлуулагч, том төсөл хэрэгжүүлэгчийн “дүр”-ээр ороод ирчихсэн. Хамгийн ноцтой нь, “Norinco group” компани охин компаниудаараа дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2.0 их наяд төгрөгийн оффтейк гэрээ, 2.2 тэрбум төгрөгийн олборлолтын гэрээ, 1.5 их наяд төгрөгийн концессын гэрээг тус тус байгуулчихсан байдаг. Илүү ноцтой нь, тэд ирээдүйд 20-30 жил Монголоос хямд үнээр нүүрс зөөхөөр авто зам, кемп, боомтоо хүртэл бариад эхэлсэн. Тэгвэл “Norinco group” компани ингэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг “эзлэхэд”, Монголын талаас, тэр тусмаа эрх баригч МАН-ын талаас хэд хэдэн хүн тусласан. Тэдгээр “туслагч”-дын нэг нь УУХҮ-ийн сайд асан, Хотын дарга асан Д.Сумъяабазар гэдгийг нотлох баримтууд байгааг дахин хүргэж байна.
Өөрөөр хэлбэл, бид энэ удаад “Норинко групп”-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан 2.0 их наяд төгрөгийн оффтейк гэрээ, 2.2 их наяд төгрөгийн олборлолтын гэрээ, 1.5 их наяд төгрөгийн концессын гэрээг танилцуулж, тус компанитай Д.Сумъяабазар хэрхэн холбогдож байгааг баримтаар хүргэж байна.
.jpg)
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “оффтейк гэрээ”-ний дуулиан дэгдэж, улмаар нийгмийн шахалт, шаардлагаар Засгийн газраас долоон оффтейк гэрээг улсын нууцаас гаргаж, нийтэд ил болгосон байдаг. Гэхдээ БНХАУ-ын “Норинко групп”-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-тай байгуулсан “оффтейк гэрээнүүд одоог хүртэл ил болоогүй, нууц хэвээрээ байгаа. “China north industries Co” буюу “Норинко групп”-ийнхан өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хоёр оффтейк гэрээ байгуулсан. Тодруулбал, өнгөрөгч 2022 оны хоёрдугаар сарын 17-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэгчийг шалгаруулах 956 тэрбум төгрөг буюу 314 сая ам.долларын санхүүжилттэй тендер зарласан. Тус тендерт “Norinco group”-ийн охин компани буюу БНХАУ-ын “Норинко интернэшнл” компани шалгарсан. Улмаар тендерт шалгарсан “Норинко интернэшнл” компани “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж өгснийхөө төлбөр 314 сая ам.долларыг нүүрсээр авахаар болсон. Ингээд Засгийн газрын 2021 оны 113 дугаар тогтоол, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 14 дүгээр тогтоолоор “Норинко интернэшнл” компанитай 314 сая ам.долларын буюу 3.0 сая тонн нүүрс нийлүүлэх оффтейк гэрээ байгуулсан.
“Norinco group”-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-тай байгуулсан дараагийн оффтейк гэрээ бол Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн 1.3 их наяд төгрөгийн 3.0 сая тонн нүүрсний оффтейк гэрээ. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн түүхий эд болон нефтийг Дорнод аймгаас 580 км урт дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн. Ингээд нефтийн дамжуулан хоолойн тендерийг нь УУХҮЯ-аас зарлаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас санхүүжүүлэхээр болсон. Тус тендерт “Норинко интернэшнл кооперэйшн” компани шалгарсан. Ингэхдээ мөн л нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй адил буюу төлбөрөө нүүрсээр авахаар болсон. Ингээд “Норинко интернэшнл кооперэйшн” компани 580 км дамжуулах хоолой барьсны төлбөр буюу 388 сая ам.доллароо 3.0 сая тонн нүүрсээр бодож авахаар оффтейк гэрээ байгуулсан байдаг.
.jpg)
“Эрдэнэс тавантолгой” ХК-аас 2021 оны арваннэгдүгээр сард Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч шалгаруулах 2.2 их наяд төгрөгийн санхүүжилттэй тендер зарласан. Тус тендерт “China north industries Co” буюу “Норинко групп”-ийн Сингапурт бүртгэлтэй “Стар Баннер Интернэйшн”-ийн охин компани болох “Нормаунт” ХХК болон “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн түншлэл шалгарсан байдаг. Ингэхдээ нэг шоо метр уулын цулын ажлыг 10,366 төгрөгөөр буюу нийт 2.229.281.898.600 төгрөгөөр гүйцэтгэх саналаар шалгарсан. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд “Эрдэнэс тавантолгой” ХК тендерт шалгарсан “Нормаунт” ХХК болон “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай гүйцэтгэлийн 36 сарын гэрээ байгуулж, 2022 оны нэгдүгээр сарын 5-наас олборлолтоо эхлүүлсэн. Гэрээнээс онцлох нэг заалт нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.2 их наяд төгрөгийн төлбөрөө “Нормаунт” ХХК болон “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д төгрөгөөр болон нүүрсээр хийхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, нууцад оруулаагүй л болохоос биш оффтейк гэрээнээс өөрцгүй юм.
“Норинко групп” охин компани болох “Ти Ти Си Энд Ти” ХХК болон “Тахилт хайрхан транс” ХХК-аараа дамжуулан 500 сая ам.долларын концессын гэрээг эзэмших эрхтэй болсон байдаг. Тодруулбал, Засгийн газар 2019 оны долдугаар сарын 31-нд тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газраар дамжуулан Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэхээр “Тахил хайрхан транс” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах-Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөлтэй Концессын гэрээ байгуулсан. Тухайн үед Засгийн газрыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар төлөөлж байв. Энэхүү гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Ханги боомт хүртэл 477 км хатуу хучилттай автозамыг 501 сая ам.долларт багтаан барьж, тус замаараа өөрсдөө 27 жил нүүрс зөөж ашиглаад Засгийн газарт хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ юм.


Дээр дурдсан баримтуудаас БНХАУ-ын “China north industries Co” компани буюу “Норинко групп”-ийн охин компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хэрхэн “эзэгнэсэн” нь тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, баяжуулах үйлдвэр барих, нефть дамжуулах хоолой барих, нүүрс олборлох, зөөх гээд бүх том төсөлд БНХАУ-ын “Норинко групп”-ийн охин компаниуд “ногоон гэрэл”-ээр шалгарсан байгаа юм. Тэгвэл “Норинко групп”-д “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг эзэгнэх, бүх том төслүүдийг “түүх” боломжийг хэн олгосныг хөөж үзэхэд эцсийн цэг УУХҮ-ийн сайд асан, Хотын дарга Д.Сумъяабазартай холбогдож байгаа юм.
Тодруулбал, 2019 оны долдугаар сарын 31-нд Засгийн газрыг төлөөлөн тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай автозамын 500 сая ам.долларын концессын гэрээг “Тахилт хайрхан транс” ХХК-тай байгуулсан. Гэтэл “Норинко групп”-ийн охин компани болох “Тахилт хайрхан транс” ХХК-ийг Э.Оюутцэцэн гэгч 2018 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Тахилт хайрхан транс” ХХК нь үүсэн байгуулагдаад ердөө долоохон сарын дараа буюу 2019 оны долдугаар сард Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн автозамын 500 сая ам.долларын концессын гэрээг байгуулж чадсан байгаа юм. Ташрамд сануулахад, Э.Оюутцэцэн гэгч нь нүүрсний хулгайн хэргээр хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байсан ч хэргээс мултарч чадсан сонирхолтой, ноцтой баримт бий.
Тэгвэл тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Норинко групп”-ийн харьяа долоон сарын түүхтэй 500 сая ам.долларын концесс өгсөн цаад шалтгаан нь анхнаасаа тэд том тохироо хийсэн байсан. Тухайлбал, нэгдүгээрт, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай автозамын 500 сая ам.долларын концессын гэрээг “Тахилт хайрхан транс” ХХК-тай байгуулах үед Засгийн газар, УУХЯ-ыг төлөөлөн тухайн үеийн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан гарын үсэг зурсан. Б.Баярсайхан нь Д.Сумъяабазартай “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ийг хамтран эзэмшдэг, халаас нэгтэй этгээд нь. Хоёрдугаарт, “Тахилт хайрхан транс” ХХК Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай автозамын 500 сая ам.долларын концессыг авч, ажлаа эхлүүлснийхээ дараа туслан гүйцэтгэгчээрээ “Пи Си Ди Пи” ХХК-ийг шалгаруулсан. Улмаар “Пи Си Ди Пи” ХХК-д Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн автозамын ажлын III багц буюу 73.7 км автозамын ажлыг хариуцуулсан. Ингэхдээ “Тахилт хайрхан транс” ХХК-аас “Пи Си Ди Пи” ХХК-д ажлын санхүүжилт гэж 50 сая ам.доллар олгосон мэдээлэл бий. Гэтэл “Пи Си Ди Пи” ХХК-ийг Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн төрсөн эгч Ч.Маралмаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазар “Норинко групп”-ийн “Тахилт хайрхан транс” ХХК-д “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн автозамын төслийн концессыг өгснийхөө хариуд хадам эгч Ч.Маралмаагаа туслан гүйцэтгэгч болгож, 50 сая ам.доллар “салгасан” байж болзошгүй схем гарч ирж байна.
Эндээс харвал, БНХАУ-ын “Норинко групп” охин компаниудаараа дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг “эзэгнэж”, 2.0 их наяд төгрөгийн оффтейк гэрээ, 2.2 их наяд төгрөгийн олборлолтын гэрээ, 1.5 их наяд төгрөгийн концессын гэрээг байгуулахад УИХ-ын гишүүн асан, УУХҮ-ийн сайд асан, Хотын дарга асан, МАН-ын генсекийн суудал руу зүтгэгч Д.Сумъяабазар “тусалж”, хүртэх ашгаа ч хүртэж байж болзошгүй харагдаж байгаа юм.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
| ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫГ ХОРИХ АНГИ РУУ “АЧИХ” ХАНГАЛТТАЙ БАРИМТУУД-I |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |