Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод хэмээх газраас энэ сарын 17-нд хоёр настай хүү сураггүй болсон мэдээлэл Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байдаг. Хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын газар, цагдаа, ШШГГ, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид эрэлч нохдын хамт оролцож байгаа билээ. Харин өнөөдөр эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга Б.Батзоригоос тодруулахад “Хоёр настай хүүг хайх ажиллагаа тав дахь өдрөө эхэлж байна. Өнөөдрийн байдлаар эрлийн багийнхан гурван хэсэгт хуваагдан үүрэгт ажлаа гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар эрлийн багт 246 хүн, 10 нохой, 142 техник, есөн дронтойгоор үйл ажиллагааг явуулж байгаа. Мөн шөнийн ажиллагаанд Хойд бүсийн Онцгой байдлын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан штабынхан хээрээр хоноглож байгаа. Одоогийн байдлаар хүүгийн талаарх мэдээлэл, явсан газрынх нь ул мөр илрээгүй байна” гэсэн юм.

Харин Хөвсгөл аймгийн Онцгой байдлын Сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Г.Болортуяа “Эрлийн багийнхан өчигдөр хүүгийн гэр болон алга болохоосоо өмнө хоносон айлын ойролцоо эрлийн ажиллааг үргэлжлүүлсэн. Хүүг алга болохоосоо өмнө хоноглосон айлаас Сайхан мод хүртэлх газар эрлийн багийнхан самналт хийж байгаа. Хүүхдийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга УОК-т агаараас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан. Мөн хүүхдийг эрэн хайх ажиллагаанд оролцсон таван иргэн сураггүй болсон гэх мэдээлэл гарсан. Тэд замаасаа жаахан хазайсан байсан учир удалгүй олдсон. Эрэн хайх ажиллагаанд сайн дураараа оролцож байгаа иргэдийг гэгээ тасрахаас өмнө буцааж байгаа” гэв.

Хүүгийн ээж С.Мягмарсүрэн “Манай Хөвсгөл аймгийн Тариалан суманд дөрөв дэх жилээ өвөлжих гэж байна. Бид саахалтынхантайгаа мод бэлтгэхээр ярилцаад аав, ах хоёрынхоо араас бид хүүхдүүдтэй явсан юм. Биднийг мод бэлтгэх газар ирэхэд хоёр настай хүү, таван сартай охин минь унтаж байсан. Нөхөр маань мод бэлтгэхээр явсан байсан. Би хоёр хүүхэдтэйгээ үлдсэн юм. Хүүхдүүд минь унтаж байсан болохоор машиныхаа ойролцоо үйлс түүхээр шуудай асуухаар 200-аад метрын ойролцоо байсан машин дээр очиж шуудай асуусан юм. Шуудай байхгүй ажиллахгүй хөрөөг машиндаа тавиарай гэхээр нь тэр хөрөөг нь аваад ирэхэд хүү минь алга болчихсон байсан. Тэгэхэд би хамгийн удаандаа 20 минут л явсан. Тэгээд би хэсэг хайж, гүйсэн. Тэр үед холбогдох газрууд руу утсаар ярьж мэдэгдье гэсэн бодол ухаанд орж ирдэггүй юм билээ. Аавыг нь харанхуй болохоос өмнө хүмүүст мэдэгдэе гэхэд нь утсаа аваад сүлжээ барих газар руу явсан. Тэгээд аймгийн Онцгой байдлын газарт 16:55 цагийн үед мэдэгдсэн. Хүүг минь алга болсныг мэдсэн ойр дотны хүмүүс маш хурдан ирсэн. хамгийн анх хадам эгч рүүгээ ярьан. Тэр өдрөөс хойш ямар ч сураг чимээ гарахгүй ул мөр гарахгүй байгаад гайхаж байна. Хүү минь ард талын суудал дээр унтаж байсан. Харин дүүг нь жолоочийн хажуу талын суудлыг арагш нь тултал хэвтүүлээд унтуулчихсан байсан юм. Хүү минь сэрсэн даруйдаа дүүгээ харах ёстой. Өмнө нь дүүтэй нь хамт үлдээгээд явахад дүүгээ орхиод явж байгаагүй. Машинаасаа буусан байлаа ч гэсэн хол явах ёсгүй хүүхэд. Би хүүгээ эсэн мэнд байгаа гэж бодож байгаа. Хаа нэг газраас эрэгтэй хүн тэврээд гараад ирэх юм шиг мэдрэмж төрж байгаа. Хэрвээ хүүд минь муу зүйл тохиолдсон бол надад ямар нэгэн байдлаар мэдэгдэх ёстой. Эрлийн багийнхан ч олох ёстой гэж бодож байгаа. Хүүг минь олохын тулд алба хаагчдаас гадна олон хүн цуглаж тусалж байгаад баярлаж байна” гэсэн юм.

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс цагдаагийн алба хаагчид эрлийн ажиллагаанд хэрхэн оролцож байгаа талаар тодруулахад Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас есдүгээр сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд алга болсон гэх мэдээллийг 20:40 минутад цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа болно. Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сураггүй алга болсон хоёр настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна.
| ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД СУРАГГҮЙ БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГИЙН ХЭРГИЙН МӨРӨӨР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |