Намрын хонгор салхи зөөлөн илбэх сэрүүн агаад уйтай жирийн нэгэн өдөр. Өвс гандаж, уулс шаргалтана. Жил жилд ирж л байдаг намар. Тоолоод үзвэл миний үзсэн 19 дахь намар. Миний хувьд навчис нэгэн янзаар унаж, улирал нэгэн янзаар л солигддог. Тэр дундаа намар "Бүх зүйл мөнх бус шүү" гэдгийг сануулах шиг санагддаг. Ганцхан жишээ л гэхэд зуны тансаг өнгө, үзэсгэлэнт цэцэгст дасал болж, тэдний өнгө, үнэрийг мөнх мэт бодон, автан байхад нэг л өглөө бүгд нэгэн өнгөд хувирч, алгуурхан нүцгэрэн хоосорч буйг хараад нэг их гуниг төрөх ч хорвоогийн юмс зуурдын гэдгийг гүнээр ойлгодог. Үүн шиг хүнд ч гэсэн залуу сайхан гоо төрх, цуглуулсан эд хөрөнгө, эдэлсэн эрх ямба, бүтээсэн бүх зүйлсээ орхиод гандах цаг ч гэсэн ирдэг. Товчоор бүгд мөнх бус. Мөнх бусын ертөнцийг үл ойлгох нэгэн өөрийн сэтгэлийн зунтайгаа үүрд зууралдах шиг гаслан үгүй. Намар ирнэ. Тэгээд өвөл болно гэдгийг бүгд мэднэ. Мэдсэн атлаа өвөлд бэлддэггүй. Амьдралд нь намар айлчилж, бүх зүйл гандах цагт ертөнцийн хуулийг сөрөх гэж зовсоор үхдэг жамтай.
Амьдрал бол угтаа эргэх дөрвөн улирал юм шүү дээ. Хавар төрж, зун цэцэглэж, намар гандаж, өвөл үхдэг учиртай. Өвөл болохгүй юм шиг аашлагчийг гэнэн гэхээс өөр яалтай. Хүмүүний амьдрал өөрөө зовлон юм шүү дээ. Эд агуурс, эрх чадалд шунах зовлон. Зуныг санагалзаж өвлөөс айх зовлон. Байхгүй нэгнийг хүсэж байгаа нэгнээ алдах зовлон. Төрөх зовлон, амьдрах зовлон, үхэх бас нэг зовлон. Бүгд л зовлон. Яагаад зовлон гэж вэ гэж үү. Яагаад гэвэл та шуналтай. Би ч шуналтай. Шуналд хязгаар үгүй. Тиймээс жаргалд оргил үгүй. Мунхаглалд ёроол үгүй. Шуналтайгаа хүлээн зөвшөөрөхгүй хүн зовлонтойгоо ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй. Зовлонгоо хүлээн зөвшөөрөөгүй бол зовлонгоос хэзээ ч ангид оршиж үл чадна.
“Зовлон гэгч үнэн оршдог гэдгийг хүлээн зөвшөөрөх
Зовлон цаанаасаа үүсгэгч шалтгаантайг бас хүлээн зөвшөөрөх
Зовлонг арилгаж эмчилж болно гэдгийг ухаарах
Зовлонгоос салахын тулд зөв мөрөөр явах хэрэгтэй гэдгийг ойлгох” гэх дөрвөн улирал шиг дөрвөн үнэн гэж бий. Бүх зүйл эргэх жамтай. Усаараа мөнхөд байдаг ус, уулаараа мөнхөд байдаг уул гэж үгүй. Бүх л зүйлс өөрсдийн намар нь ирэхээр ганддаг. Намрыг нь үзэлгүй дуусахдаа тэр зүйлд намар хэзээ ч ирдэггүй юм байна гэж ойлгож болохгүй шүү дээ. Ерөнхий хоосон гэсэн утгатай. “Аливаа юмсын эхлэл ба төгсгөлийг ойлголгүй зуун жил амьдарснаас, аливаа зүйлсийн эхлэл төгсгөл, мөн чанарыг ажиглангаа нэг өдөр амьдарсан нь дээр” гэсэн сургаал бий.
Бүхнийг мөнх гэж үзэн мунхаглах үед хүн ямар нэгэн зовлон тохиосон үед хүсэл болон бодит байдлын зөрүүнээс болж мөнхийн чанартай ганц зүйл болох зовлонд унадаг. Мөн хүрээлэн буй ертөнц байнга хоорондоо шүтэн барилдаж, хувирч өөрчлөгдөн оршдог. Тиймээс би гэж үгүй. Би гэдэг мунхаглал байгаа цагт минийх гэдэг өмчирхөл үүснэ. Мөнхөд оршихгүй юмыг өмчирхөх өөрөө зовлон. Ертөнцөд чиний юм гэж үгүй шүү дээ. Чамаас өмнө байж л байсан. Чиний хойно ч байх л зүйл. Байдаггүй юм аа гэвэл тэр зүйлийн чинь намар ирж өнгө төрхөө алдана. Эсвэл өөрийн тань намар ирж тэр зүйлээсээ хагацна.
Хүн бусдаас хайр горьдож, жаргал эрдэг амьтан. Хүссэнээ хүнээс авч чадаагүйдээ бухимдаж туньдаг. Авдаг нь бус өгдөг нь болсон цагт л авахын зовлонгоос хагацна шүү дээ. Жаргалын үндсийг гаднаас хайж мянган бээр яваад олдохгүй. Байхгүй газраас хайгаад байгаа хойно хэрхэн олдох вэ дээ. Жаргал хайж байгаа цагт дотогшоогоо аял. Гадагшаа арав бус дотогшоо нэг алхсан хойно чи жаргалд ойртоно. Зовлон ч бай жаргал ч бай сэтгэлийн чанартай. Тиймээс сэтгэлээс үүнийг эрэх нь ганц зам. Хүн өөрөө зовлонгийн шалтгаан мөн. Бас авралын цор ганц эх сурвалж нь ч өөрөө байдаг.
Хоёр төрлийн хүн бий. Нэг нь өвөлд бэлэн бус учраас намрыг үзэн ядагч, түүнийг зогсоож байгалийн жамыг сөрөх гэсэн мунхаглагч нэгэн хүн. Нөгөөх нь өвөлд эртнээс бэлэн учир намрын гоо сайхныг таашаагч, ажиглагч нэгэн. Хоёр дахь хүн бол айсуй өвлийг яагаад ч зогсоож чадахгүй, хаашаа ч орж нуугдаад зайлж чадахгүйгээ ухаарсан учир эхнээсээ намар гандах навчис цуглуулаагүй нэгэн. Цуглуулаагүй болохоор навчис модноосоо саллаа гэж шаналахгүй ертөнцийн намрыг сэтгэлдээ амтлан суух тайван нэг хүмүүн. Сэхэн сэрж, авдаг бус өгдөг нь болсон учир бусдад өөрийн модны цэцгээ бэлэглэж, одоо үлдсэн хэдэн навчтайгаа сэтгэлийн намартаа гандаж суугаа нь атаархмаар жаргалтайяа.
Э.ӨГӨДЭЙ
| СЭТГЭЛИЙН НАМАР |
|
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ДҮҮ” Э.ГАЛБАДРАЛ АХААРАА ДАМЖУУЛАН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ Ц.АНАНДБАЗАРТ ӨГӨХӨӨР ТОХИРОВ УУ
2026-08-13 18:26:56
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, НҮБ-ын Лионел Лороныг хүлээн авч уулзлаа
2026-08-13 15:52:57
Үндэсний стандарт үнэ төлбөргүй болгосноор жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжиж байна
2026-08-13 11:47:09
Монгол угсаатан судлалын чиг хандлага, хэтийн төлөв сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
2026-08-13 11:01:54
“Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
2026-08-13 10:57:19
Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй голууд үерийн түвшинд хүрчээ
2026-08-13 10:45:22
УУЛ УСАА ТАХИХ МОНГОЛ ЁС, БАЙГАЛИА ХАМГААЛАХ АРГА УХААН
2026-08-13 10:36:19
“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номыг танилцууллаа
2026-08-13 10:24:09
Профессор Дэвид Андрюс Снийтийг “Алтан гадас” одонгоор шагнав
2026-08-13 09:13:00
Сайн дурын идэвхтнүүд “СОР17” хурал зохион байгуулах байгууламжтай танилцав
2026-08-13 08:57:14
Монгол Улсын “U23” баг, Хятадын багийг 21:19-өөр хожиж, аварга боллоо
2026-08-13 08:32:20
Элчин сайд Г.Уянга, Сингапурын БХ-ын сайд ноён Чан Чүн Синтэй уулзав
2026-08-13 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Йоханн Саатхоффтай ярилцлаа
2026-08-13 07:10:00
Монгол Улсын “U23” эрэгтэй шигшээ баг, Иран, Японы багийг хожлоо
2026-08-13 07:05:00
Салбарын шилдгүүдийг төрийн дээд одон медалиар шагнав
2026-08-13 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-08-13 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-08-13 06:00:00
Б.ДАШПҮРЭВ: Наймдугаар сарын 15-аас шатахууны хязгаарлалт хэвийн болно
2026-08-12 17:14:03
Ш.Отгонжаргал Францын Засгийн газрын “Эрдмийн гавьяаны III зэргийн одон” хүртжээ
2026-08-12 16:13:27
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-ийн бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-08-12 15:53:17
З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгч Викториа Делмоныг хүлээн авч уулзав
2026-08-12 15:47:52
2026-08-12 15:31:33
Гадаадын эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
2026-08-12 15:07:36
Ч.НОМИН: Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлтэй боллоо
2026-08-12 14:38:34
Р.НЯМДАВАА: Дэлхийн зарим улс оронд шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэн
2026-08-12 13:59:49
Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлд 56 мянга гаруй хүүхдийн хүсэлт иржээ
2026-08-12 09:44:27
АОЗ-ийн дэд ерөнхийлөгч Гордон Танг МҮОХ-д зочиллоо
2026-08-12 09:39:49
Аргаль хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-08-12 09:24:58
“COP17” бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-12 09:15:59
Ерөнхий консул А.Дэлгэрмаа, Элчин сайд Мисава Ясүшитай уулзалт хийв
2026-08-12 09:02:16
Солонгосын Үндэсний спортын их сургуулийн төлөөлөгчид ирлээ
2026-08-12 08:38:42
Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт эхэллээ
2026-08-12 08:25:11
2026-08-12 07:10:40
Ахмадуудтай “СОР17” хурлын бэлтгэл явцыг талаар харилцан санал солилцлоо
2026-08-12 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна
2026-08-12 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-08-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |