Нийгмийн хамаг сенсацитай сэдвүүдийг улстөржүүлж, “гудамжны” тэмцэгчийн дүрээр олонд танигдсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын суудал ганхаж эхэллээ. Түүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаад хагас жилийн хугацаа өнгөрч, цаашлаад яллагдагчаар татах санал хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байна. Монголын улс төрд нам дамжиж, тойрог алгасаж, халдашгүй дархан эрхээр хамгаалуулж байгаа түүнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлмэгц, утсаа асааж лайв хийдэг, УИХ дахть намын бүлгээр хамгаалуулах гэж “хашгирч” эхэлсэн нь ч тун хачирхалтай байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд өнгөрсөн баасан гарагт АТГ-ын хоёр мөрдөгч, гүйцэтгэх ажиллагаа явуулж, шалгалт хийсэн талаар Ардчилсан намын бүлгээс чуулганы хуралдаан дээр мэдэгдэл хийсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан “АТГ-ын Балдандорж, Батмөнх нарын хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэг удаа нэвтрэх зөвшөөрөл авч орж ирээд, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийн орж, гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, Парламентын дархлааг үлэмж сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн УИХ-ын байр, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гэж АН-ын бүлэг үзэж байна. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзэж, Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын хяналт, тэнцлийг хангах, Парламентын дархлааг бэхжүүлэх нь энэ УИХ-ын бүрэлдэхүүний хувьд нэн чухал гэж үзэж байна” хэмээн мэдэгдэж, 2026 оны төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авсан билээ.
Тодруулбал, АТГ-аас “Төрийн ордонд АТГ-аас ажиллагаа явуулаагүй. Яллагдагч С.Ганбаатар тогтоолыг авахаас зайлсхийсэн учраас, яллагдагчаар татах тогтоолыг Халдашгүй байдлын дэд хороонд өгсөн. УИХ-ын гишүүн С.Ганбаатарт нэр холбогдсон хэрэгт хэрэг бүртгэл нээгээд зургаан сарын хугацаанд шалгасан. Энэ оны наймдугаар сарын 6-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай мэрэгжлийн прокурорын газарт шилжүүлсэн. Сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийн оролцогчид албан ёсоор гардуулах ёстой. Энэ хүрээнд нийслэлийн прокурорын газраас прокурорын мэдэгдэх хуудсыг гардуулах хүсэлт ирсэн. Ингээд АТГ-аас яллах дүгнэлтийг хүргэж өгсөн. Уг нь хэргийн оролцогч өөрөө яллах дүгнэлтээ очиж гардах ёстой. Дуудан ирүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас гурван удаа хүлээлгэж өгөхөөр дуудсан боловч ирээгүй. Насанд хүрсэн гэр бүлийн хүнд нь гардуулах байсан ч мөн хүлээж аваагүй. Өөрийнх нь цахим хаягаар хүргүүлсэн ч мөн хариу өгөөгүй. Түүнээс биш ямар нэг гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Хэргийн оролцогч хуульд заасан үүргээ биелүүлсэн бол ийм асуудал үүсэхгүй байлаа. Нэгэнт өөрөө санаатайгаар татгалзсан учраас мөрдөгч өөрийн арга барилаар Төрийн ордонд нэвтэрсэн. Улмаар дуудах хуудсыг хүлээж аваагүй учраас албан ёсоор баталгаажуулсан” хэмээн мэдэгдсэн.
Ийн хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, хууль батлан гаргаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар олныг төөрөгдүүлэх сүржин мэдэгдэл гаргасан уу гэдэг нь анхаарал татаж байна. Үндсэндээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуулийн байгууллагаас зургаан сарын хугацаанд шалгаж, яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зарим албан тушаалтан тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн, хариуд нь хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Мөн тэрбээр эхнэрийнхээ нэр дээрх 29 компаниа нуусан байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. С.Ганбаатарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж мэдүүлсэн байдаг. Гэвч эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр үйл ажиллагаа явуулдаг 29 орчим компани, ТББ бүртгүүлжээ. Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд байгуулсан “Андискауред Монголиа” ХХК-ийг эхнэр Б.Тунгалагтайгаа хамтран эзэмшдэг ч, хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байх жишээтэй. Цаашлаад гадаад худалдаа, бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан “Дархан ургах наран зүг” ХХК, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альпс ПНҮ”, “Ворлд плас файв”, “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК, “Боорчи баатар” ХХК, “Адвант трейд” ХХК зэрэг компаниа эхнэр Б.Тунгалагийнхаа нэрээр удирддаг байна. Гэвч эхнэрийнхээ нэр дээрх бүртгэлтэй 20 гаруй компани, ТББ-ын алийг нь ч тэр хөрөнгө орлоготоо дурдаагүй бөгөөд хөрөнгөө нуун дарагдуулсан ноцтой баримтын сэжүүр эндээс олджээ. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас С.Ганбаатар, Б.Тунгалаг нар дээр нэр дурдагдсан 29 компани, аж ахуйн нэгжид хэрхэн оролцоотой ажиллаж, амьдрач байсныг нь дэлгэрүүлэн шалгаж байгаа ажээ.
Цаашлаад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Д.Жаргалсайхан Их хуралд оруулахаар бэлдэж эхэлсэн гэх мэдээлэл ч бий. Ийн түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар газар зарсан эсэх, улмаар хөрөнгө орлогоо нуусан эсэхийг нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж болзошгүй байна.
| УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛҮҮЛЖ, ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ НЬ ШАЛГАНА ГЭВ ҮҮ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |