Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Б.Энхбаярын “ЭЕРЭГ СЭТГЭЛ ЗҮЙ” номыг уншигч танд танилцуулж байна. Тэрбээр энэхүү номоо энхрий хайрт үр Бөмбөөдөө зориулан бүтээсэн байна. Эл ном “Сайн сайхны эрэлд”, “Эерэг тархи”, “Эерэг сэтгэл зүйн онолууд”, “Эерэг зан чанар”, “Эерэг сэтгэл судлал ба буддизм”, “Эерэг боловсрол”, “Эерэг сэтгэл зүйн зөвлөгөө” гэсэн долоон бүлгээс бүрдэж байна.
Номын эхлэл хэсэгт Отгонтэнгэр их сургуулийн ректор, доктор, дэд профессор Н.Энхзаяа номын тухай “...Энэхүү ном нь сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарт хийгдсэн сүүлийн үеийн судалгааны нээлт, ололтууд, гүн гүнзгий ойлголтуудыг хүн бүрийн зүрх сэтгэлд ойртуулж, амьдралд хэрэгжүүлж болохуйц энгийн байдлаар бичигдсэнээрээ үнэ цэнтэй ном болжээ. Амьдралын аз жаргал, сэтгэл ханамж, утга учир биднийг хүрээлж байгаа гадаад ертөнцөд бус өөрсдийн дотоод сэтгэлд оршдог болохыг энэ номоос бид ойлгох болно...” гэжээ.
Мөн Монголын сэтгэл судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Батсүх “...Сэтгэл судлаач Батсайханы Энхбаяр энэ салбарын онол, судалгааны үр дүнг энгийн ойлгомжтой хэр нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр долоон бүлэгт багцалж, “Эерэг сэтгэл зүй” номоо Монгол уншигчдад хүргэж байна. Энэ бүтээл нь нэр томёоны тайлбар, индекс, ном зүй зэргийг агуулсан бөгөөд амьдралд хэрэгжүүлэх бодит арга техник, дасгал ажлуудаараа онцлог юм...” гэсэн байна.

Харин энэхүү номын зохиогч Б.Энхбаяр судлаач номынхоо өмнөх үгтээ “...2024 оны аравдугаар сард хүн бүрийн амьдралд тохиолдоод байдаггүй маш харамсалтай, давж туулахад бэрх, гунигт үйл явдал миний амьдралд тохиолдсон юм. Хорвоо дээр би түүнээс илүү хайрыг мэдэрч үзээгүй. Хайр гэж юу байдаг, амьдралын утга учир гэж юу болохыг утгаар нь надад ойлгуулж байсан хайрт хүүгээ аймшигт өвчнөөр алдсан. Өвчний онош сонссоноос хойш 20 гаруйхан хоногийн дотор шүү дээ. Тухайн нөхцөл байдалд хамгийн оновчтой, үр дүнтэй арга замыг олж, хүүгээ аврахыг хүссэн ч үнэндээ би юу ч хийж чадаагүй юм. Хүүтэйгээ хамт өнгөрүүлсэн долоон жилийн хугацаа бол миний амьдралын хамгийн гайхамшигтай, аз жаргалтай цаг хугацаа байсан юм...Би хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж цаасан дээр буулгаж амжаагүй байсан номоо гүйцээхээр шийдсэн. Энэ бол “Эерэг сэтгэл зүй” хэмээх хүний амьдралын аз жаргал, утга учир, сайн сайхан байдлын тухай ном юм...” гэж ном бүтсэн түүхээсээ хуваалцжээ. Энхрий үрээ харамсалтайгаар алдаж, түүнийгээ санан үгүйлэхдээ бичсэн, эерэг гэгээн, гэрэл гэгээ, сайн сайхны тухай дүүрэн сайхан туурвисан энэхүү бүтээлийг уншигч та тухлан уншаарай.
Одоо бид эл номоос дараах эшлэлүүдийг онцлон хүргэж байна.

| ЭНХРИЙ ХАЙРТ ҮРИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН “ЭЕРЭГ СЭТГЭЛ ЗҮЙ” НОМООС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |