• Өнөөдөр 2025-01-19

Жүдо бөхийн УАШТ-д М.Ичинхорлоо гурав дахь удаагаа түрүүллээ

2025-01-10,   145

Монголын жүдо бөхийн холбооны 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлсэн билээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57кг, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 килограммын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Ичинхорлоо түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2022, 2023 онд 57 килограммын жинд аварга болж байсан юм. 
 
Өсвөрийн дэлхийн аварга, Токиогийн Их дуулгын хүрэл медальт, залуухан ОУХМ Т.Ариунзаяа түүнд вазаригаар ялагдан үзүүрлэлээ.
 

Жүдо бөхийн УАШТ-д М.Ичинхорлоо гурав дахь удаагаа түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-10 18:56:07
    Зочин: Энэ агуу бөхөд хөдөлмөрийн баатар цолыг нь даруйхан өгмөөр юм даа, манай төр чинь бөхийн төр биз дээ, кк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188