• Өнөөдөр 2025-04-23

ХХААХҮ-ИЙН САЙД Ж.ЭНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ТАШКЕНТ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайдын урилгаар 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд” дээд хэмжээний чуулганы нээлтийн арга хэмжээнд нээж үг хэллээ.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд цаг уурын өөрчлөлт, цар тахал, геополитикийн тайван бус байдлаас шалтгаалсан шинэ сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад Монгол Улс Төв Азийн улс орнуудтай хамтран хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад худалдаа, эдийн засгийн интеграцичлалд орох, зах зээлээ харилцан нөхөж өргөтгөх боломж арвин байгааг цохон тэмдэглэв.
Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудтай хамтын хүчин чармайлтаа нэгтгэх, худалдаа, эдийн засгийн коридорыг бий болгоход хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь голлох үүрэг гүйцэтгэх учир Монгол Улсын Их хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр оролцогч талуудыг үүнд онцгойлон анхаарч хамтран ажиллахыг уриалсан юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Төв Азийн улс орнуудын хөдөө аж ахуйн сайд нар энэхүү санаачлагыг дэмжиж, үүнтэй холбогдуулан 2025 онд Монгол Улсад дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад идэвхтэй оролцох, худалдаа, эдийн засгийг харилцан хөгжүүлэхэд бүс нутгийн хэмжээнд тулгарч байгаа аливаа саад, бэрхшээлийг хамтран шийдвэрлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.
 
2024.09.05​​​​​​​​​​ Ташкент хот

 


ХХААХҮ-ИЙН САЙД Ж.ЭНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ТАШКЕНТ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188