Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, ил тод нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "Mining week & Minepro-2024" арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Уламжлал болгон зохион байгуулагддаг Уул уурхайн долоо хоног арга хэмжээ энэ жил хамрах цар хүрээгээ тэлж чуулга уулзалт, үзэсгэлэн хэлбэрээр зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. "Mining week & Minepro-2024" арга хэмжээнд Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулж байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана уулын олборлолтын талаар, Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог компанийн борлуулалт, тээврийн үйл ажиллагааны талаар, Стратеги төлөвлөлт, төслийн удирдлагын газрын дарга Ц.Анх-Од хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга компанийн санхүүгийн үндсэн үзүүлэлтийн талаар тус тус илтгэл танилцуулга хийлээ.“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оноос эхлэн нүүрсээ зөвхөн биржээр хил нөхцөлтэй арилжаалдаг болсноор борлуулах нүүрсний хэмжээ, үнэ өсөж, компанийн ашиг орлого нэмэгдэж, Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээгээр улсад тэргүүлсэн.
Мөн Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг нэмүү өртөг шингээх, үнэ цэнийг бий болгох төслүүд болон төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэн экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.2024 оны 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг Тайж хайрхны бэлд зохион байгуулагдаж буй "Mining week & Minepro-2024" арга хэмжээг зорин ирж Эрдэнэс Монгол нэгдлийн асарт зочилж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.
| “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “MINING WEEK&MINEPRO-2024” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |