• Өнөөдөр 2025-07-17

Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо

2024-10-03,   234

Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас Нийслэлийн прокурорын газартай хамтран “Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг өнөөдөр буюу зохион байгууллаа.
 
Зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар, Нийслэлийн байгаль орчны газар зэрэг 64 байгууллагын 78 удирдах албан тушаалтан, алба хаагчид оролцлоо.
 
Зөвлөгөөнөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу, хуулийн хүрээнд, шуурхай шалган шийдвэрлэх, хүний эрхийг хангах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар салбарынхан санал бодлоо солилцсон юм.

Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188