Сүхбаатар дүүргийн 2, 4-р хороо, Нарны зам, Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх чиглэлийн авто замын хойд хэсгийн эгнээг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.
Баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ |
|