• Өнөөдөр 2025-05-22

Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

2024-10-02,   298

Баянзүрх дүүргийн 8, 12-р хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн академийн өргөн чөлөөний авто зам, Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийнэ. 
 
Нэгдүгээр хэсэг Чулуун овооны тойргоос Дотоод хэргийн их сургууль хүртэл
 
2024 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.
 
Хоёрдугаар хэсэг Дотоод хэргийн их сургуулиас “Оргил” худалдааны төв хүртэл
 
2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188