• Өнөөдөр 2025-04-22

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний явцын талаар санал солилцов

2024-10-02,   167

УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг угтан Боловсролын яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай тогтоолын хэрэгжилтийн явцын талаар санал солилцов.
 
Боловсролын яам нь уг тогтоолын хүрээнд 12 арга хэмжээг төлөвлөн гүйцэтгэж байгаагаас найм нь бүрэн хэрэгжсэн, дөрөв нь 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
 
Тухайлбал, нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмж, хуульд заасны дагуу үүнийг эцэг эх, асран хамгаалагчид хариуцан төлж эхэллээ.
 
Энэхүү ажлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэхэд Боловсролын яам чухал манлайлал үзүүлж, төлөвлөсөн арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр онцолж, нийт арга хэмжээний гүйцэтгэл 90-100 хувьтай байгаа нь сайшаалтай үзүүлэлт гэлээ.
 
Цаашид бүх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж дуусгахад Ерөнхийлөгчийн Тамгын газраас шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний явцын талаар санал солилцов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188