• Өнөөдөр 2025-04-22

Нийтийн тээврийн долоон чиглэлийг түр хугацаагаар өөрчилнө

2024-10-01,   247

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 7 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна. Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Хувьсгалын гудамжны авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор 10 дугаар сарын 01-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулаад байна.
 
Иймд тухайн чиглэлүүд нь ЭНЭ зураглалын дагуу зорчино.
 
Ч20А "Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ - Геологийн төв лаборатори"
 
Ч20Б "Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол"
 
Ч41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
 
Ч43 "Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв"
 
Ч48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
 
Ч48А "Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/ – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
 
Ч54 "Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт - Баянхошуу"

Нийтийн тээврийн долоон чиглэлийг түр хугацаагаар өөрчилнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188