• Өнөөдөр 2025-04-22

Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болголоо

2024-10-01,   314

"Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын тэргүүн Ж.Хатанбаатарын шалгагдаж буй хэрэгт холбоотойгоор түүнийг "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ыг 2017 онд байгуулахдаа бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн АТГ-ын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын 2017 оноос хойших бүх бүртгэлийг хүчингүй болгож хассан байдаг. 
 
Уг асуудлаар "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан юм.  Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 24 /2024.09.24/-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүхээс "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч А.Мөнхцэцэгийн актыг хүчингүй болгуулах "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.  
 
Өөрөөр хэлбэл "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" хууль ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй болж буй юм. 

Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-01 14:35:47
    zochin: ashgui dee shuuh unen zuvuur shiidej. amjilt husye. mundag emch . olon hund tus boldog.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-01 14:33:01
    Zochin : Duraaraa bairsaagch nar bas bhiimaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188