Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ "Ерөө сумын төв рүү явна" гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйжээ.
Аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин 33 настай, эрэгтэй Ж-г эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагаас “Ерөөгийн гүүр” гэдэг газраас баруун зүгт “Хуучин модон гүүрний тохой” гэдэг газар хүртэл нийт 40 км-т завиар зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 30-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн.
| Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг хайж байна |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |