Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Гүн толгой гэдэг газар малчин Ж нь есдүгээр сарын 20-ны 15:00 цагийн орчимд гэрээсээ "Ерөө сумын төв рүү явна" гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна |
|