• Өнөөдөр 2025-05-22

ЗУРХАЙ: Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

2024-09-27,   212

2024 оны есдүгээр сарын 27-ны баасан гараг

Намрын дунд харагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Наран ургах шингэх: 06:46-18:40
 
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
 
Барилдлага: Түлэх
 
Билгийн тооллын 25, найралт эх одтой, хөх морь өдөр. 
 
           Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хйихэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188