Ахмадын баярыг тохиолдуулан ахмад настны эрхийн асуудлаар ХЭҮК-оос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЭҮК-ийн СДШХ-ийн дарга С. Тунгалагтамир мэдээлэл өглөө. Тэрбээр "Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны зургадугаар сарын 5-нд УИХ-аас баталсан. Энэ хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг дагаад нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэнд, аж ахуйн нэгжийн албан татвар, эрүү болон зөрчлийн тухай нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тухайлбал,
-Халамжийн сангаас ахмад настанд зориулж олгож байгаа нийт зардлын 10-аас доошгүй хувийг заавал ахмад настанд зарцуулна гэсэн хуулийн шинэчлэлт орсон. Одоо мөрдөж байгаа хуулиар жилд 600 сая төгрөг зарцуулж байгаа бол шинэ хуулиар 15-20 тэрбум төгрөгийн зарцуулахаар тусгагдсан.
-Ахмад настны сэргээн засах урт болон богино хугацааны олон хувилбарт үйлчилгээнүүдийг нэмэгдүүлсэн. Хөгжлийг дэмжих, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг нарийвчлан тусгаж өгсөн байна.
-Төрийн болон орон нутгийн өмчит барилга байгууламжид төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, хувь хүн ахмадын үйлчилгээ үзүүлэх бол тухайн барилга байгууламжийн ашиглалт, засварын зардлыг орон нутгийн төсвөөс бүрэн болон хэсэгчлэн хариуцахаар заасан.
-Хувийн асрамжийн хувилбарт үйлчилгээнүүд бий болгох асуудлыг тодорхой болгож санхүүжилтийн хэмжээг нэмсэн байна.
-Аж ахуйн нэгжийн албан татварын хуульд ахмадтай холбоотой хоёр төрлийн зардалд татвар ногдуулахгүйгээр заасан. Тодруулбал Ахмад настны тухай хуулиар ААН цалингийн сангийнхаа гурав хүртэлх хувийг ахмадын сан байгуулж ахмад ажилтууддаа болоод байгууллагаасаа тэтгэвэрт гарсан ахмадуудад зарцуулахаар заасан байдаг. Уг санд орсон мөнгийг татварт ногдуулахгүйгээр заасан.
-Асрамж, халамжийн байгууллага үйл ажиллагаа явуулах байрын шинээр барих, тохижуулах, өргөтгөх зорилгоор үзүүлсэн санхүүгийн дэмжлэг хөрөнгөд татвар ногдуулахгүй.
-Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэл авсан 30 орчим сувиллын газраас өөрсдөө сонгоод 50 хувийн хөнгөлөлттэйгөөр сувилуулах боломжтой болсон.
-Ахмад настны шүд зэрэг протез, ортопедийн үйлчилгээний мөнгөн дэмжлэгийн гурван жилд нэг удаа болгож давтамжийг ойртуулсан. Өмнө нь таван жилд нэг удаа байсан.
-Түлээ, түлшний дэмжлэгийг нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмад настанд заавал олгохоор заасан. Өмнө нь зөвхөн тэжээн тэтгэх үр хүүхэдгүй ахмад настанд олгодог байсан.
-Эмч, багш зэрэг тэтгэвэрт гарсан ажилчин өөрийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллах юм бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг холбогдох сайдууд хамтарч баталж хэрэгжүүлнэ гэж заасан.
-Ахмад настан хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж заасан.
-Ганц бие харж хандах хүнгүй ахмадуудад оршуулгын үйлчилгээний зардлыг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тарифыг нь тогтооно зэрэг олон өөрчлөлтүүд орсон байна” гэлээ.
| С.ТУНГАЛАГТАМИР: АХМАД НАСТНЫ ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН ХУУЛЬ 2025 ОНД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ |
|
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |