• Өнөөдөр 2025-04-23

Өнөөдөр 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ

2024-09-24,   308

Өчигдөр хоёр байршилд зам засварын ажил үргэлжилсэн. Тодруулбал,
 
• Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилж байна. Тус замыг есдүгээр сарын 26-нд нээнэ.
 
• Баянзүрх дүүрэг, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийг хийж байсан. Тус замыг өнөөдөр есдүгээр сарын 24-ний 06:00 цагт нээлээ. 
 
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 24-нд 23:00 цагаас хоёр байршилд зам хааж, шинэчилнэ. Тодруулбал, 
 
  • Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх замыг хэсэгчилж хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 цагт нээнэ. Харин зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  • Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Хойд хэсгийн замыг есдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх бол урд хэсгийн замыг 27-ны өдрийн 23:00 цагаас 29-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Өнөөдөр 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188