• Өнөөдөр 2025-07-17

Орон сууцанд ахуйн хий дэлбэрчээ

2024-09-24,   333

Орхон аймагт орон сууцны байранд ахуйн хий дэлбэрсэн хэрэг гарчээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын албанд өчигдөр 14:00 цагт ирсэн байна.
 
Дуудлага ирснээс хойших гурван минутад Онцгой байдлын алба, Цагдаагийн алба хаагчдыг очиход тухайн тоотод хүн байгаагүй бөгөөд цахилгаан зуухыг асаалттай орхисон, мөн дээр нь хийн түлшээр ажилладаг зуухыг давхар тавьж хэрэглэсэн байдалтай байжээ. Өөрөөр хэлбэл, цахилгаан зуухан дээр давхар хийн түлшээр ажилладаг зуух байршуулж хэрэглэснээр дэлбэрэлт болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна. 

Орон сууцанд ахуйн хий дэлбэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188