2024 оны есдүгээр сарын 23-ний даваа гараг.
Наран ургах шингэх: 06:41-18:48
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Идэр
Билгийн тооллын 21.Чөлөөт эх одтой, цагаан бар өдөр.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хйихэд эерэг. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот, балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай, тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ |
|