Хангарьд ордон болон газрын хөндлөнгийн үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэж байсан. Тухайлбал, НИТХ-ын шийдвэрийн 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлж байсан. Харин 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ. Ийнхүү хоёр ч удаагийн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хамаагүй бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарди ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлж байгаа талаарх асуудлыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тодруулж асуун, байр сууриа илэрхийллээ. Хэдийгээр энэ нь нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж байгаа асуудал ч үнэлгээ нь хөндлөнгийн байгууллагын тогтоосноос хэт доогуур байгааг тэрбээр анхааруулж, “…2 жилийн өмнө бараг 80 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан обьектыг бид шилжүүлж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар гарч буй тогтоол шийдвэрийн томъёоллыг өргөн барихдаа иргэд, олон нийтэд сайн таниулж, зөв ойлголт өгөх хэрэгтэй. Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж байгаа мэт ойлголтыг иргэдэд өгч болохгүй. НЗДТГ хөрөнгө гаргаж хийлгэсэн хөндлөнгийн үнэлгээний дүнгээр энэхүү обьектыг балансаас балансад буюу нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх саналыг би Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл болон нэгдсэн хуралдаан дээр дахин дахин хэлээд байгаа юм” гэв.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаагийн тайлбарласнаар холбогдох хууль, журмын хүрээнд нийслэлийн өмчийн Хангарьд ордныг төрийн өмчид шилжүүлж байгаа. Мөн уг барилгыг иргэн, аж ахуйн нэгжид бус төрийн өмчид шилжүүлж байгаа тул балансад бүртгэлтэй дүнгээр тооцох ёстой гэв.
| Хангарьд ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүллээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |