• Өнөөдөр 2025-04-23

Нийтийн тээврийн найман чиглэлийг түр хугацаанд өөрчилнө

2024-09-20,   209

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн найман чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна. Их тойруу /Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар/хүртэлх авто замыг засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2024 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 8 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.
 
Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.
 
Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал"
 
Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
 
Ч:41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
 
Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
 
Ч:25 "Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4-р хороолол
 
Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/"
 
Ч:4 "5 шар - 3,4-р хороолол - Сансарын тойрог
 
М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад

Нийтийн тээврийн найман чиглэлийг түр хугацаанд өөрчилнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188