• Өнөөдөр 2025-04-23

Даланзадгад хотод 23 мм тунадас оржээ

2024-09-20,   222

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-23.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна.
 
Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Өмнөговийн Даланзадгад 23.0 мм, Дорноговийн Замын-Үүд 16.0 мм, Өмнөговийн Булган 15.0 мм, Дорноговийн Хөвсгөл, Өмнөговийн Ноён, Дундговийн Луус 12.0 мм, Дорноговийн Улаанбадрах, Өмнөговийн Хүрмэн, Дундговийн Сайнцагаан 10.8-11.0 мм, бусад нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна. 

Даланзадгад хотод 23 мм тунадас оржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188