• Өнөөдөр 2025-04-23

Эргийн цэвэрлэгээ хийлээ

2024-09-20,   194

Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа Хөвсгөл нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах арга хэмжээг орон нутгийн иргэд, завьчидтай хамтран 2024 оны есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд 6 дахь жилдээ Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэлээ.
 
Энэ жил  "Леона резорт"’-оос "Сувдан эрэг" хүртэл, далайн зах болон засмал замын урд, хойд хэсэг, усан замын зогсоол хэсгээр хог хаягдлыг цэвэрлэх явцад олон тооны хэрэглэсэн нойтон салфетик, малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох хүүхдийн живх, их хэмжээний хуванцар сав, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ нийт 27 шуудай хог цэвэрлэж ангилан ачиж хогийн цэгт буулгалаа.
 
Эрэг дагуу жуулчны баазуудыг ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэхийг уриалан, хамтран ажиллалаа.
 
НҮБ-аас Далай тэнгисийг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг.
 
Иймд иргэд та бүхэн амарч, зугаалах үедээ өөрсдийн хог хаягдлыг цэвэрлэн байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байж, байгальд ээлтэй аялахыг Монгол Улсын Далайн захиргаанаас уриалж байна.

Эргийн цэвэрлэгээ хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-20 16:04:32
    zochin: орон нутгийн засаг захиргаанаас нутгийн иргэд болон жуулчид жуулчны баазуудад хяналт шаардлага тавьж байнга цэвэр байлгаж байгалаа хамгаалж хайрлаж байх хэрэгтэй шүү дээ,
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188