• Өнөөдөр 2025-04-23

Ц.ХУЛАНГИЙН ЭЭЖ А.ЦЭВЭЛМАА: Охин минь ямар ч буруугүй. Бидний тэвчээр барагдаж байна

2024-09-18,   685

                “Үзэл бодол: Ялтай эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 
 
             Энэ үеэр яруу найрагч Ц.Хулангийн ээж А.Цэвэлмаа “Хулан бол “Ардын эрх”, “Өнөөдөр”, “Хөдөлмөр” сонины эрхлэгчээр ажиллаж байсан сэтгүүлч хүн. Миний охин далай ламд захидал бичиж, хоёр нэвтрүүлэг хийснийхээ хүрээнд өнөөдөр ял эдэлж, шоронд жил найман сар болж байна. Охин минь ямар ч буруугүй. Эх, эцгийн хувьд эрүүл мэндийнх нь төлөө санаа зовж байна. Энэ бүхнийг бид хэн нэгэн эрх мэдэлтний хийж байгаа зүйл гэж харж байгаа. Бидний тэвчээр үнэндээ барагдаж байна. Бид ямар хууль мэдэх биш. Мэддэг, чаддаг улс нь анхаарал хандуулж өгөөч гэж хүсэж байна” гэв.

Ц.ХУЛАНГИЙН ЭЭЖ А.ЦЭВЭЛМАА: Охин минь ямар ч буруугүй. Бидний тэвчээр барагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-31 20:34:50
    Оюун: Би ч бас итгэхгүй байна!!! Цэвэлмаа, Цоодол ах хоёр минь сэтгэлийн хаттай байгаарай!!! Охин нь удахгүй цагаатгагдах болтугай!!!
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188