• Өнөөдөр 2025-07-19

Энэ долоо хоногт таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ

2024-09-18,   223

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ. Тодруулбал,
  • Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 17-ны 23:00 цагт хааж шинэчилж байна.  Тус авто замыг есдүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.
  • Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.
  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • "Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.
  • Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Энэ долоо хоногт таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188