Олон улсын хэмжээнд дэлхийн дулаарал, орчны бохирдол, озоны давхаргын цоорол зэрэг хүрээлэн буй орчны өөрчлөлттэй тэмцэх зорилгоор тогтвортой хөгжлийн бодлогыг баталж, тогтвортой санхүүжилтийн зарчмыг нэвтрүүлээд байна. Манай улсын хувьд ч Парисын хэлэлцээр болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчин нийгэмд ээлтэй, хүртээмжтэй, сайн засаглалтай, чанартай боловсрол олгох чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Санхүүгийн зохицуулах хороо энэ хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгууд болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (IFRS)-ын нэг хэсэг болох Байгаль орчин, нийгэм, засаглал /БОНЗ/-ын тайлангийн удирдамжийг боловсруулсан. Үүний дагуу санхүүгийн байгууллагууд БОНЗ-ын тайланг тайлагнаж эхлээд байна.
Тухайлбал, даатгалын салбарт “Ард даатгал” ХК нь БОНЗ-ын тайланг анхлан гаргаж, байгаль орчин, нийгэмд ээлтэй компани гэдгээ илэрхийллээ. Мөн тус компани Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан хаагчдад БОНЗ-ын тайлан гаргах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, компанийн үнэлгээ болон гарч буй үр дүнгийнхээ талаар танилцуулж уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр дэлхийн нийтийн анхаарлын төвд буй байгаль орчин, нийгэмд ээлтэй салбар гэдгээ харуулахад салбарын оролцогч бүр хувь нэмрээ оруулах боломжтойн зэрэгцээ БОНЗ-ын тайлан гаргах нь тухайн компанийн бизнесийг тасралтгүй явуулах цаашилбал урт хугацаандаа өрсөлдөх чадварыг нь дэмжих бизнесийн сайн загвар болно гэдгийг онцолсон юм.
| ДААТГАЛЫН САЛБАРЫН АНХНЫ БОНЗ-ЫН ТАЙЛАН ГАРЛАА |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |